Албан хаагчдыг вакцинд хамруулжээ
- 2016-09-08
- Эрүүл мэнд
- 0

Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Элэгний төв хамтран албан хаагчдаас элэгний B вирусийн шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулсан байна. Элэгний В вирусийн шинжилгээг албан хаагчид зургаан мянган төгрөгөөр хийлгэж байгаа бөгөөд эрүүл гарсан тохиолдолд таван мянган төгрөгийн үнэтэй вакциныг гурван удаа давтан хийлгэх аж. Монгол Улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын нэг нь элэгний B, C вирусийн халдвартай гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхээр уг арга хэмжээг зохион байгуулжээ.
Ц.Заяа

Сэтгэгдэл (0)