Антибиотикийн талаарх мэдлэгээ сайжруулах аян зарлав
- 2016-10-05
- Эрүүл мэнд
- 0

ЭМЯ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ”Антибиотикийн талаарх мэдлэгийг сайжруулах” долоон хоногийн аяныг зарлалаа. Тус аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эм зүйч, иргэдийн эмийн зохистой хэрэглээний мэдлэг, хандлагыг сайжруулах зорилгоор ДЭМБ-аас зөвлөсөн “Антибиотик эмчилгээний бодлого”-ийг боловсруулж, хөтөлбөрийг эмнэлэгт хэрэглэх эрх зүйн бичиг баримт болгохоор ажиллаж байгаа аж. Мөн иргэдэд нянгийн эсрэг эмийн тухай мэдлэг ойлголтыг дээшлүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэх нь дэлхий дахинаа тулгамдаж буй томоохон асуудлын нэг болоод буй юм. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан “ Монгол Улсад өнөөдөр хэрэглэж буй өргөн хэрэглээний антибиотикийн 80 гаруй хувь нь тэсвэржилттэй болсон. Энэ нь ханиад томууны үед дур мэдэн эм хэрэглэх, бэлгийн замын өвчний үед бусдаас нууж эмчид хандалгүй эм хэрэглэж буйтай холбоотой. Одоо ханиад томууны цаг болсон учраас иргэд эмчид хандах хэрэгтэй” гэв.
Б.Мөнх

Сэтгэгдэл (0)