Цусны хорт хавдрыг үнэгүй эмчилнэ

 

        Удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төр даадаг болох ажээ. Засгийн газар улсын төсвөөс жилд гурван тэрбум төгрөг гаргаж, цусны хорт хавдраар өвчилсөн иргэдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь дааж, диализийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамруулдаг болох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан байна. Сүүлийн жилүүдэд цусны хорт хавдраар бага насны хүүхэд болон ажиллаж, хөдөлмөрлөх насны залуус цөөнгүй өвчлөх болжээ. Харин байнгын цус багадалттай, бөөр нь ажиллагаагүй болж, цусаа сэлбэхийн тулд 172 мянган төгрөг зарцуулан, эмчийн байнгын хяналтад байдаг иргэн улсын хэмжээнд 568 байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)