Тав хүртэлх насныхныг дархлаажуулалтад үнэгүй хамруулахаар болов
- 2016-11-03
- Эрүүл мэнд
- 0

Жил бүрийн арваннэгдүгээр сард зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдийг өндөр тунт А аминдэмийн дархлаажуулалтад хамруулдаг бөгөөд энэ сард өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэгүй олгож эхэлжээ. Жилд хоёр удаа буюу зургаан сарын зайтай А аминдэмийг уулгадаг байна. Тодруулбал, 1-6 настай хүүхдэд цэнхэр өнгийн, 100 мянга, 1-4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 мянга гэсэн олон улсын нэгж тунтай, улаан өнгийн аминдэмийг уулгадаг аж. Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед шаардлагатай А-г хангаж байдаг гэнэ. Хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт аминдэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас ийнхүү нэмэлтээр өгдөг юм байна.
Ц.Заяа

Сэтгэгдэл (0)