Ж.Эрдэнэбат: Гашуутсухайтад хүн амьдардгийг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна
- 2016-11-07
- Улс төр
- 0

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 06-нд Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Тус боомтод хил хамгаалах, гааль, хорио цээрийн хяналт, гадаадын иргэн харъяатын чиглэлийн 130 гаруй хүн долоо хоногийн зургаад нь өдөрт 12 цагаар төрийн үйлчилгээ үзүүлдэг. Гэвч тэдэнд үйлчлэх нэг ч эмч, хэв журам сахиулах нэг ч цагдаа байдаггүйн дээр ундны усаа 22 км-ийн цаанаас зөөж, цахилгаанаа хилийн цаанаас авч, халаалтгүй байшинд амьдардаг гээд орчин нөхцөл үнэхээр хүнд. Тэгсэн атлаа ачаалал нь 100 тоннын даац бүхий 1000 орчим машиныг хилээр нэвтрүүлдэг бөгөөд үүнд нь өрхийн 12 цаг заримдаа хүрэлцдэггүй байна. Нэг машин ойролцоогоор гурван өдөр дугаарлаж байж хил гарах ба нүүрс, баяжмал ачсан машины цуваа заримдаа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалал үүсгэдэг байна. Тийм учраас бүтээгдэхүүнээ энэ боомтоор гаргадаг "Оюутолгой", "Эрдэнэс-Тавантолгой", "Энержи ресурс" зэрэг компаниуд Гашуунсухайтын боомтыг долоо хоногийн долоо өдөрт 24 цагаар ажилладаг болгох талаар санал тавьдаг байна.
Энэ танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, энэ боомтоор нүүрс болон баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна. Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчин болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна. Тэгж байж, дараа нь боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх талаар ярих хэрэгтэй гээд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат болон гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын газрын дарга нарт тодорхой үүрэг өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Сэтгэгдэл (2)
n (202.9.42.143)
gashuunsuhait boomtiin hvnd surtal zorchigchdiinhoo achaalaliig ch diilehgui heden balai ymnuud face uhaal end tend ochool huuhen erguuleeel neg l ih ajil hj bgaa nerte ajilgui ymnuud *****
bu (103.9.88.60)
Ene zun naad boomtoor chin hil garch uzlee. Uneheer gutarch uhmeer.... Mongoliin tald sul shoroo, 20 orchim ger, 2-3 avtobusnii seg.... tegeel boloo. Hiliin tsaana 100metr alhaad TOMoos TOM hot, butuu zasmal zam tenger bagandsan bairnuud, hudaldaa uilchilgee, zochid buudal geed niisleelees mini deer zohion baiguulalttai hot sunderlesen baina. Eniig olj harsan er.saidad bayarlalaa gej helmeer baina. Tend bgaa hyatad hund bogsiin dolooj uilchilj baigaa mongol darganartai hatuu yarih heregtei