Жирэмсэн хөхүүл үед мацаг барихгүй, зохистой хоололтыг эрхэм болгоорой
- 2018-01-26
- Эрүүл мэнд
- 0

Сүүлийн үед зөв хоололт, мацгийн талаар илүүтэй ярих, бичих, зөвлөх болсон. Тиймээс жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хамаатай нэгэн мэдээллийг оруулж байна. Хэрвээ мацаг барихаар бол дараах зүйлсийг анхаараарай.
1. Жирэмсэн ээжүүд өдөрт дунджаар 2 литр ус ууж байх зайлшгүй шаардлагатай.
Үүний үр дүнд төрсөн хойноо сүүгүй гэх зовлон үгүй. Байгал эх бидэнд бүгдийг тэгш өгдөг билээ. Мөн жин ихээр нэмэхгүй. Мэдээж эрүүл мэндэд ашигтай.
2. Хөл хавантай бол усаа балгаад л агаарт алхах нь хамгийн сайн. Аль болох таарсан хөдөлгөөнтэй байх нь ээжид өөрөөр төрөхөд ч дэмтэй.
3. Жирэмсэн үед хэт хурц идэх юмнаас татгалзах нь зүйтэй. Шинэ хонины мах, хонь ямааны тараг, самар ихээр идэж болохгүй. Мөн шош идэхээр хий дүүрдэг. Түүхий зүйлсийг болгоомжтой хэрэглэнэ. Хүүхдийн бүрэлдэх цаг үед нь хэрэгтэй амин дэмийг хэрэглэж дэмжих нь зүйтэй. Жирэмсний витамин зайлшгүй шаардлагатай бөгөөд төрсний дараа хөхүүл үедээ ч таслалгүй хэрэглэх хэрэгтэй.
4. Төрсөн эхчүүдэд шинэ хонины МАХААР биш БОГТОС, ШААНТ-аар шөл хийж өгч тэнхрүүлнэ. Богтсоо угааж цэвэр шүүсэн усанд зөөлөн гал дээр чанана. Шөлөнд нь:
- Олон төрлийн ногоо
- Олон төрлийн будаа
- Олон төрлийн нэвс
- Соба гоймон (гурвалжин будааны гоймон) зэргийг хийж идэж болно.
Аль болох гурилан бүтээгдэхүүн идэхгүй байвал ээжийн эрүүл мэндэд тустайгаас гадна хөхөнд сүү оруулдаг гэх төөрөгдлөөс гарах хэрэгтэй. Үүний оронд дайвар бүтээгдэхүүн хэрэглэх нь шим тэжээл илүү.
5. Богтос шаантны чанасан махыг нь идэж болно идэхгүй байсан ч болно. Шөлийг нь заавал ууна. Мөн ясыг нь халуун дээр нь гартаа барьна. Энэ үед хөлсөө сэвэхгүй намдаана.
6. Борви тойг булууны шөл бас ууж болно. Өдөр бүр заавал шөл уугаарай. Мөн шөлөндөө хэдхэн хэрчим цагаан мөөг хийж ууна. Үүнийг 1-3 сарын турш хэрэглэнэ.
7. Аль болох цай кофеноос татгалзахыг хичээгээрэй. Эхийн сүүгээр ээжийн идсэн бүхий л зүйл шингэж гардаг тул аль болох бүдүүн баргийн хүнс хэрэглэх нь хүүхдийг элдвийн тууралт эгзим зэргээс хамгаална.
8. Бүлээн ус маш сайн уух хэрэгтэй. Усаа сайн уугаад хүүхдээ унтахаар хамт унтаад байхад сүү сайн байх бөгөөд сарын хугацаанд ээж хурдан тэнхрэнэ.
9. Хүүхдээ хөхүүлсэн бол үлдсэн сүүгээ маш сайн саах хэрэгтэй бөгөөд саасан сүүгээ хөлдөөж хэрэглэж болно. Тасалгааны хэмд 4-6 цаг, хөргөгчинд 3-8 өдөр, хөлдөөгчинд 6-8 сар хадгалж болдог. Энэ хэлбэлзэлтэй хугацаа нь хөргөгчний хэм, мөн хадгалах горимтой холбоотойгоор өөрчлөгдөж байгаа юм шүү.
Хүүхдийг 1 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох ёстой. Эхийн сүүгээр бойжсон хүүхэд илүү хүнлэг энэрэнгүй, зөөлөн дулаан, дархлаа сайн байдаг нь туршилтаар батлагдсан зүйл билээ.
10. 3 сар аль болох хүйтэн нойтон юмнаас хол байх, салхи сэрвээнээс болгоомжлоорой. Жирэмсэн үед ч, хөхүүл үед ч доороосоо дулаан байх хэрэгтэй бөгөөд шагайгаа дааруулж болохгүй. Пүүзний оймс биш урт оймс хэрэглээрэй.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)