Пусан хотын нүдний эмнэлгийнхэн орон нутагт ажиллана
- 2017-11-13
- Эрүүл мэнд
- 0

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монгол Улсад сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-ын Пусан хотын нүдний эмнэлгийн эмч Ли Санг Хо тэргүүтэй эмч нарыг хүлээн авч уулзжээ. Пусан хотын эмнэлэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад арван жил болжээ. Энэ хугацаанд Улаанбаатар хотын 114, 60, 135, 10 дугаар дунд сургуулийн сурагчдыг сайн дурын үзлэг оношилгоонд хамруулж, сурагчдад харааны шил үнэ төлбөргүй олгосон байна. Мөн Хөвсгөл аймаг, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн харааны бэрхшээлтэй, хөдөлмөрийн насны иргэдийг оношилж, нүдний шил олгох тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Ирэх таван жилд Монгол Улсын 21 аймагт хүрч ажиллахаар төлөвлөж, эхний удаад Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллахаар тооцжээ. Мөн “Өнөр бүл” асрамжийн төвийн 60 хүүхдийг үзлэг оношилгоонд хамруулах аж.

Сэтгэгдэл (0)