“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд нэгдэцгээе

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс зохион байгуулж буй “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд цахимаар нэгдэх үйл ажиллагааг эхлүүлж байна.

Өннөдөр Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, эрүүл мэндийн байгуууллагын мэргэжилтнүүд болон Монгол улс дах Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн  бүсийн төвтэй  цахимаар  холбогдон “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн  талаар  холбогдох мэдээллийг авлаа. 

Уг үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диортиза нар оролцлоо. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат эрүүл мэндийн салбарын нийт эмч, мэргэжилтнүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс зохион байгуулж буй “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд цахимаар нэгдэхийг уриалж, Монгол улс энэхүү аянд албан ёсоор нэгдэж буйг илэрхийллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)