B, C вирус тоолох шинжилгээг улсаас санхүүжүүлнэ

 40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж буй. Үүний хүрээнд “Элэгний вирусийн идэвхжил” тодорхойлох сонгон шалгаруулалт явагдаж, 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан газраар дамжуулан хийж, тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлж байна. Үүнд, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, “Интермед”, “УБ Сонгдо”, “Грандмед”, “Медипас” “Аллергимед”, “Монгол Хьюндай”, “Итгэл”, “Онкоген”, “Гялс”, Анагаах ухааны төв, “Мобио”, “Оношмед”, “Бона Вита”, “Протолаб”, Элэгний төв, “Гэгээн Ар Үр”, “Медипас”, “Евро стандарт”, “Хаппи веритас” эмнэлэг, лаборатори багтаж В, С вирусийг тоолж иргэдэд үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авч байгаа аж.

Б.ДАРЬ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.57.94.16)

    2017-12-03

    40- 65 насны хүмүүст "В" ба "С" вирусыг илрүүлэх шинжилгээг ( дунджаар 20 мянган төгрөгний үнэтэй ) ихэнх нь хийлгэсэн. Харин энэ шинжилгээгээр " B" ба "C" вирус илэрсэн байхад эдгээр вирусыг нь тоолох шинжилгээний үнэ 120-150 мянган төгрөгийг ЭМДаатгалаас төлүүлөх хэрэгтэй байна . Ялангуяа 40-65 насны хүмүүс 1960- 1980 онуудад олон удаа хэрэглэдэг шприцнээс буюу улсын эмнэлгүүдийн буруугаас энэ 2 вирусны халдвар авсан шүү.