Монгол эрдэмтний бүтээл дэлхийн анхаарлын төвд оржээ

Дэлхийд нэр хүндтэй “Nature” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Nature Immunolody ” сэтгүүлд нийтлүүлсэн монгол эрдэмтний бүтээл онлайн ертөнцийнхний анхаарлыг татаж шуугиан дэгдээж эхэллээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг эрдэмтэн, судлаачид өндөр шалгуур давсны эцэст бүтээлээ хэвлүүлдэг энэхүү сэтгүүлийн уншигчдын хамгийн өндөр үнэлэлт буюу сонирхлыг татсан энэ оны бүтээлээр Монгол Улсын иргэн Дашцоодолын Нямбаяр докторын нийтлэл шалгараад байгаа аж. Тэрбээр одоо Япон улсын нэр хүндтэй “РИКЕН” үндэсний хүрээлэнд дархлаа судлаачаар ажиллаж, хийж буй судалгааныхаа амжилт, ололтын талаар энэхүү сэтгүүлд нийтлүүлсэн нь олны анхаарлын төвд орсон аж. Түүний амжилтын талаар Монгол Улсын ШУА, ЭМШУҮИС, Шинжлэх ухаан технологийн сан, Анагаахын хүрээлэнгийн зарим эх сурвалжаас лавлахад “Энэ онд монгол эрдэмтдийн 270 гаруй бүтээл гадаадын нэр хүндтэй хэд хэдэн сэтгүүлд өндөр босго даван хэвлэгдсэн. Түүний дотроос дэлхийн шинжлэх ухааны өнгө төрхийг тодорхойлогч “Nature”, “Science” зэрэг нэр хүндтэй сэтгүүл манай эрдэмтдийн бүтээлийг үнэлж, хэвлэж байгаа нь том амжилт юм. Ялангуяа Япон улсын “РИКЕН” үндэсний хүрээлэнд дархлаа судлаачаар долоон жил ажиллаж буй Монгол Улсын иргэн Д.Нямбаярын бүтээл олон орны эрдэмтдээс өндөр үнэлэлт авч байгаа нь бүр их бахархалтай хэрэг. Өөрөөр хэлбэл, монгол эрдэмтэд дэлхийн хэвлэлийн хуудсаар дамжуулж шинжлэх ухааны салбарт байр сууриа илэрхийлж, дэлхийн эрдэмтдээр судалгааны ажлаа хүлээн зөвшөөрүүлж чадаж байгаа нь нэгэн бахархал” гэсэн юм. Уншигч та бүхэн монгол эрдэмтэн, доктор Д.Нямбаярын нийтлэл онлайн ертөнцийнхний анхаарлыг хэрхэн татаж байгааг https:/ /www.nature.com/articles/ ni.3668/ metrics сайтаас үзэх боломжтой юм.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • chimegee (202.70.33.242)

    2017-12-19

    Manai uvuugin neg hoyor udamin huu nar yag garch irj bh shigeee,ene bol jinhene MGL baharhal...

  • (178.88.158.107)

    2017-12-19

    ene odoo yu yum be yun anhaaral tataad bgaa iin hun ni yum uu buteel ni yum uu