Мизополстол эмийг эмчийн хяналтан дор уух ёстой

Мизополстол үр зулбуулах эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд, эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн  бодит үзлэг, шинжилгээнд тулгуурлан түүний хяналтан дор хэрэглэнэ.

Эм нь хадгалалт, тээвэрлэлтийн онцгой горим шаарддаг, тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг бүтээгдэхүүн учраас зориулалтын бус газар ( худалдааны төв, зах, хувь хүний гар дээрээс г.м)-аас авч, түүнийг худалдаалж буй мэргэжлийн бус хүний заавраар хэрэглэх нь таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй.

 “МИЗОПРОСТОЛ” ЭМИЙГ ДУР МЭДЭН ХЭРЭГЛЭСНЭЭР ДАРААХ ХҮНДРЭЛҮҮД ГАРДАГ.

            Үүнд:

  • Цус алдалт, түүнээс гарах бусад хүндрэлүүд
  • Халдвар орж цаашид хүндрэх
  • Зөөлөн эд урагдах, умай цоорох
  • Умай агшихгүй байх, эхсийн хэсэг үлдэх
  • Үр хөндүүлсний дараа гарч болох хүндрэл
    • Сарын тэмдэг алдагдах
    • Умайн булчингийн агших чадвар суларснаас умайн хөндийд шавхрага хуримтлагдах
    • Умай, түүний дайврын үрэвсэл үүсэх
    • Даавар, шингэн тогтолцооны хямрал үүсэх
    • Архаг үрэвсэл сэдрэх
    • Дараагийн жирэмслэлтийн үед үр зулбах
    • Дараагийн төрөлтөнд эхэс буруу байрлах, эхэс цагаасаа эрт ховхрох, цус алдах, өвдөлтийн шок үүсэх гэх мэт

Иймд эмийг зориулалтын газраас авч, эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалаарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)