Уушгины хатгалгааны эсрэг вакцин хийж байна

Нийслэлийн дүүргүүдэд өнгөрсөн долоо хоногоос хатгалгааны эсрэг вакцин хийж эхэлжээ. Ингэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2, 4, 9 сартай хүүхдүүдэд гуравдугаар сарын 1-нээс эхлэн пневмоккийн эсрэг 13 цэнт вакциныг хийж байгаа аж.

Уг вакцин нь бага насны хүүхдийн дархлааг сайжруулж, уушгины хатгалгаа тусахаас урьдчилан сэргийлэх ба дунд чихний үрэвслээс хамгаалах өндөр ач холбогдолтой юм байна.

Манай улсад хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгааны нэгд уушгины хатгалгаа орж байгаа аж. Тиймээс бага насны хүүхдүүдэд өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан энэ вакциныг хийж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)