Хөлбөмбөгийн ДАШТ-д монголоос сайн дурын ажилтан оролцож байна

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-д "Volunteer" буюу сайн дурын ажилтан хийж буй Монгол хүн байна.

Хөлбөмбөгийн ДАШТ гэлтгүй дэлхийн томоохон бүх тэмцээний зохион байгуулагчид сайн дурын ажилтан шалгаруулж авдаг аж. Сайн дурын ажилтнууд тэмцээн болохоос 1-2 жилийн өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд гурван шатны шалгаруулалтын дараа үндсэн ажилтнаар сонгодог байна. Энэхүү шалгаруулалтад Монгол охин тэнцэж, ОХУ-ын Санкт-Петербург хотод болох нийт долоон тоглолтод ажиллаж байгаа аж

Хөлбөмбөгийн ДАШТ-д ажиллах хүсэлтээ нийт 176,870 хүн ирүүлснээс 17040-ийг нь шүүн авчээ. Сайн дурын ажилтнуудын долоон хувь нь дэлхийн 112 орноос ирсэн хvмүүс аж.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)