Өнөөдөр болох зарим үйл явдлууд
- 2018-06-22
- Нийгэм
- 0

09:30-16:00 цагт Монголын харшил судлалын нийгэмлэгийн 15 дугаар чуулган “Харшлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн орчин цагийн хандлага” сэдвийн дор энэ сарын 22, 23-нд “Holiday inn” зочид буудлын 19 давхрын хурлын зааланд болно. Тус арга хэмжээнд АНУ-аас гурван профессор, Өвөр Монгол, Буриадын 10 гаруй эмч оролцох бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн харшлын эмч нар хамрагдах юм байна.
10.00 цагт МУИС-ийн 73 дахь удаагийн төгсөлт, Эрдмийн баяр МУИС-ийн 1-р байрны урд талбайд болно.
16:00-19:00 цагт Хаан Электрикал Монгол ХХК Улаанбаатар хот дахь Засварын Төв, Агуулах-ын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Бүс нутгийн хэмжээнд анхдагч трэйлин кабел засварын төв гэдгээрээ онцлог юм.
10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын шалтгаан, авсан арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл (0)