Тамхины татварыг 50 хувь нэмбэл төсөвт оруулах орлого жил бүр 190.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ

НҮБ-ын шинжээчид тамхины онцгой албан татварыг 50 хувь  нэмбэл 1500-2600 хүний амийг хамгаалж чадна гэж тооцоолжээ. Мөн улсын төсөвт оруулах орлого жил бүр 190.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм. Тамхины онцгой албан татварыг нэмэх замаар хэрэглээг хязгаарлаж чадвал олон хүний амь насыг аварч чадна гэдгийг өнөөдөр ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, , МХЕГ, ХЗДХЯ, Сангийн яам болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” уулзалтын үеэр онцоллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гишүүн улс орнууддаа тамхины онцгой албан татварыг 70 хувиар тогтоохыг зөвлөөд байгаа.2018 онд манай улс тамхины албан татварыг 10 хувиар нэмэгдүүлж 33 хувьтай болсон.Энэ нь 100 ширхэг тамхи тутмаас 3830 төгрөгийн татвар авч байгаа гэсэн үг.

Дэлхий дээр өнөөдөр 1.1 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд жил бүр 7 сая хүн тамхины хэрэглээний улмаас нас нөгчдөг байна.Тэдгээрийн 950 мянга нь дам тамхидалт буюу тахины утаанаас болж хохирдог ажээ.

Г.Тамираа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)