Хотын төвд арван настай хүүхэд тогонд цохиулж нас баржээ
- 2018-06-26
- Нийгэм
- 1

Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороололд арван настай хүүхэд гадаа тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын албаныхан хэргийн газарт үзлэг хийж байна. Энэ хэргийн талаар албаныхан мэдээлэл хийнэ” гэлээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач эмийн сангийн төмөр хашлаганд хүрч тогонд цохиулан амиа алдсан бөгөөд хашлаганд тогны масстай утас ил байсан гэх мэдээлэл байгаа юм.

Б.Саруул

Сэтгэгдэл (1)
Зочин (43.242.242.39)
УМ МА НИ БАД МИ ХУМ! ХҮҮХДЭЭ ГАДАА ТОГЛУУЛАХААС ХҮРТЭЛ АЙЖ БАЙНА