Зочид буудалд амиа алдсан охины аав тусламж гуйлаа

2017 оны наймдугаар сарын 23-нд "Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу 2017 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 12.44 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалт хийхэд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай олдсон байна.

Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болсон. Иргэн Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан байдаг.

Буудалд амиа алдсан охины хэргийг шүүх хурал энэ сарын 29-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд 09.00 цагт хийхээр товложээ.Талийгаачийн аав хэвлэлийнхэнд хандан тусламж гуйсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)