Цагдаагийн ажилтны биед халдсан жолоочийн эрхийг хасч, торгуулийн арга хэмжээ авчээ
- 2018-06-26
- Нийгэм
- 2
Бичлэг
Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг үл тоомсорлосон УНД 4333 улсын дугаартай автомашины жолоочийг шалгаж эхэлсэн ба жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл "3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцжээ.

Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна" хэмээн ЦЕГазрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (2)
Zochin (202.131.245.226)
erhiig ni hassan baina
ee (202.55.180.106)
Ээ ЧААВААС 50 МЯНГААР ТОРГОЖ БАЙГАА ЮМУУ