Стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд бууз банш үйлдвэрлэж байжээ

Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь  үйл ажиллагааг эхлэхийн өмнө харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдээлж зөвшөөрөл аваагүй, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний  үйлдвэрлэл явуулж байсан “Өег хүнс трейд”ХХК-ий үйлдвэрлэсэн “Өег” нэрийн бууз баншнаас дээж НМЭГ-ын лабораторит шинжилгээнд хамруулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.2 дэх заалтын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)