Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Тэрбээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан. Улмаар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолоор Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Сайнхишигийг томилжээ. 

Б.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)