Ахмадуудад насны хишиг олгож эхэллээ

Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баярын өмнө, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгодог. Энэ дагуу Үндэсний их баяр наадмын өмнө 125 мянган ахмадад насны хишиг олгох юм байна.

Насны хишиг олгохоор бүртгэл дууссан. Харин Үндэсний их баяр наадмын өмнө насны хишгийг олгож дуусгахаар болжээ. Өмнө нь бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол шинээр бүртгүүлэх ахмад настнууд харьяа дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст хандан, гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан насны хишгээ авах юм байна.

Насны хишгийг дараах байдлаар олгож буй.

  • 65-69 настай 43089 ахмад настан 50 мянга
  • 70-79 настай 57624 ахмад настан 80 мянга
  • 80-89 настай 18700 ахмад настан 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.

 

Б.Цэнгэл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)