Цахилгааны аюулгүй байдал хангахыг дахин шаардлаа
- 2018-07-08
- Нийгэм
- 9

Цахилгааны аюулгүй байдал хангаагүйн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл “Хэрэглэгчийн эрх, үүрэг”-ийн 1.8-д зааснаар “Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна” хэмээн заасан байгаа юм.
Энгийн үгээр мэргэжлийн байгууллагууд тоолуур хүртэл бүх үйл ажиллагаанд аюулгүйн хяналт тавин ажилладаг. Тоолуураас дотогш хэрэглэгч та өөрийн өмч хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг бүрэн хариуцах ёстой.
Иймд цахилгааны ил гарсан утас, шалбархай хэсэг зэрэг эрсдэлтэй хэсгүүдийг дахин нэг шалган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхааруулж байна.

Н.Саруул

Сэтгэгдэл (9)
111111 (43.243.161.23)
хуулин дээр хэдийгээр хэрэглэгч хариуцна гэж заасан байдаг боловч мэргэжлийн бус хүмүүс юугаа мэдэх вэ дээ. Жилд нэг удаа их урсгал засвар гээд заалт бичихдээ шалгаж болдоггүй юм уу.
111111 (43.243.161.23)
БГД-ийн 6-р хороо 79-р байрны гадна үүдэнд 2 кабелийн бүдүүн утас ил лентээр ороож харагдаад удаж байна цахилгааны тоолуур бичдэг хүмүүс нь нүд нь таг орон сууцны конторынхонч нүд гь таг, СӨХ-ч нүд нь таг, оршин суугчид нь чнүд нь таг л байх юм аа. Үүн дпээр арга хэмжээ авч өгөөч.
Батэрдэнэ (64.119.16.173)
Эргэн тойронд нь хүүхдүүд тоглож байхад Тоолуурын заалт авахаар ирээд подстанцын хаалга онгойлгоод онгорхой орхиж байгаа нь маш аймшигтай эрсдэл үүсгэж байна
Батэрдэнэ (64.119.16.173)
Сарын өмнө билүү дээ подстанц руу хүүхэдтэй эмэгтэй ороод дэлбэрсэн гэж байсан. Энэ бол бас шугам сүлжээнийхэн тоолуурын заалт авах гэж цоожийг эвдээд онгорхой орхисон байх магадлалтай. Түүнээс тэр өндөр хүчдэлтэй подстанцын хаалгыг аминдаа хайргүй л бол хэнд ч онгойлгох шаардлага байхгүй.
Baterdene (64.119.16.173)
Эрчим хүчнийхэн өөрсдөө тоолуурын заалт авах гэж трансформаторын подстанц онгойлгочихоод хааж түгжилгүй орхидог. Цоож зүүгээд түлхүүрийг нь аваачаад өгсөн ч түлхүүрийг нь гээчихээд дараа сард нь ахиад цоожийг нь эвддэг. 2 өдрийн өмнө Шугам сүлжээнээс ирж тоолуурын заалт аваад хаалгыг нь хаалгүй орхисон - хоносон байсан. Энэ үед тэр онгорхой подстанц руу хүүхэд , том хүн орсон бол дахиад нэг ийм төрлийн хэрэг манай дээр гарах байлаа. 70047004 утас амралтын өдөр ажиллахгүй, 1111 утас бас амралтын өдөр ажиллахгүй байсан. Ийм эрсдлийг Шугам сүлжээнийхэн өөрсдөө үүсгээд байгаа.
(203.91.115.38)
БАЯНЗҮРХИЙН 21 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХАШААНЫ УРД ӨНДӨР ХҮЧДЛИЙН ШУГАМЫН УТАС ГАЗАР ДОРООС ИЛ ГАРСАН БАЙНАА
irgen (62.167.114.16)
haana yamar ayul dogoldol garch baigaag erchim hych shalgah, zasaj zalruulah yyregtei bizdee, hariuzaj baigaa ezen hyn hariuzana geed orhidog huuli baihgui ,,,,huuliach oilgohgui malnuud
иргэн (202.179.27.32)
Эрчим Хүчнийхэн Хэрэглэгчид дээ Засвар үйлчилгээ хийнэ гэсэн шалтгаанаар Тогны хязгаарлалт хийгээд л байдаг Тэгээд ямар засвар хаана хийдэг юм вэ
zochin (202.179.25.166)
salj ,unjsan gerliin untraalaga,mon ,il garsan chachilgaanii chugam ene tend baidag, uuniig yaraltai zasaj ,baich estoi norm chemjeenden bailgaachee,,