Нэрт нэвтрүүлэгч Ж.Батбаяр таалал төгсжээ

Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаяр өвчний улмаас тэнгэрийн орноо одож, Монголын сэтгүүлзүйд нөхөж баршгүй уй тохиолоо.

Тэрээр сэтгүүлч, хөтлөгч мэргэжлээр 40 гаруй жил ажилласан ахмад нэвтрүүлэгчдийн нэгэн үеийн төлөөлөгч бөгөөд алтан хоолойгоороо сонсогч, үзэгчдэдээ танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг нэвтрүүлэгч  байсан билээ.

Нэрт нэвтрүүлэгч Ж.Батбаярын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, анд найз, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)