Тэнгэрт хадсан үнэтэй “Ривер Гарден” хотхон усанд автсан гэнэ
- 2018-07-27
- Нийгэм
- 3

“Номин Констракшн Девелопмент групп” ХХК –ний хэрэгжүүлсэн “River Garden” төсөл нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй Таун хаус, Пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн Монголын №1 ногоон хотхон хэмээгддэг хотхон усанд автсан сурагтай байна. Ус гадагшлуулах араваад насос ажиллаад хүчрэхгүй байгаа тухай мэдэх нэг нь ярьжээ.
Зарим газруудад нь ус доороосоо ундарч гарсаар байгаа юм байна. Уг барилгын газар дээр өмнө нь гол урсаж байсан хэмээн олон түмэн ярьдаг нь ортой бололтой. Хур бороо ихтэй энэ цаг үед ширгэсэн олон гол горхи буцаж сэргэн урсаж байгаа билээ.

Сэтгэгдэл (3)
Haagi (64.119.24.134)
Ugaasaa buruu gazraa barisan gol usniihaa iim oir baishin barilga bariad ootgonoo shingenee tuulruugaal hayadag bailgui boduul lus savdag chin hezee negen tsagt hilegnene sh dee
Оршин суугч (66.181.161.99)
Лав 2 барилгын граш усанд автаад насосоор дийлдэхгүй соруулаад арай гэж усыг шавхсан байлээ дахиад усанд автагдахгүй ус газраас гарч ирэхгүй гэх баталгаа байхгүй ус гарч ирсээр байх болно энэ арай дэндлээ таминээ голын усны ай савд барилга барьж болдог юмуу
(103.57.95.16)
Больж больж байгалийг доромжловол өөрсдөө хувхайрна