Гадаадын тусгай байгууллага Монголд мөрдөн шалгах нууц ажил явуулбал хууль зөрчсөн үйлдэл

"Улаанбаатар Эмпати" сургууль хэмээн олон нийтэд танигдсан сургуульд 24 жил ажилласан Вейсел Аксай /Veysel Akcay/ захирлыг өнөөдөр өглөө 09 .00 цагийн үед гэрийн гаднаас нь үл таних хүмүүс хулгайлсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. 

Өнөөдөр 14:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд ТТ-420 Сhallanger 604 маркийн онгоц буусан бөгөөд нислэгийн цагаа өөрчилж магадгүй байна. Үүнтэй холбогдуулж Монголын тусгай албаныхан Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд ирсэн байна.

Цагдаагийн эх сурвалжийн мэдээллээр “Иргэн Вейсел Акчай нь өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд саарал өнгийн цувтай гэрээсээ гараад явж байхад нь саарал өнгийн Альфард маркийн автомашин зогсч, машин руугаа чирээд оруулсан байна. Тухайн автомашины дугаар Монголынх байсан. Гэхдээ шалгаад үзэхэд хуурамч дугаар болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, урьдчилж бэлдсэн үйлдэл байжээ. Хэрэв гадаадын тусгай байгууллага Монголд мөрдөн шалгах нууц ажил явуулбал хууль зөрчсөн үйлдэл болно. Бид лавшруулан шалгаж байна” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ender nastan (64.119.16.110)

    2018-07-28

    UNEHKEER manai uls chini TER gej ugyi boljee, Gadniin ongost buugaad hkeniig ch abaad ybahkad bolomjtoi gedgiig hkaruullaa . Ender stalin abch hkudal yrij suugaa Ter , zasgiin nekhduudiig odoo hkar. toostoj shuud zailuul odoo duu chimee alga TER GX nii saidiig shuud ogstruul Mongol ulsiin said l um bol shuud er ni ZG g eerchil ender medlegtei hkumuusiig ard tumneer shalgaruulj tabi ymar ch nam hekreggyi , hketerlee... ingeed l engerdeg......

  • ДАШНЯМ (64.119.24.228)

    2018-07-28

    ЭНЭ ЗАХИРАЛ МОНГОЛЫН БОЛОВСРОЛ ТОДОРХОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХҮН ОЛОН ОЛОН ШАВЬ НАРЫН НЬ БУЯН ЗАЯА ТҮШИХ БАЙХАА ХҮНИЙХЭЭ ХУВЬД МАШ САЙН ХҮН

  • Элбэгдорж (183.177.101.122)

    2018-07-28

    Эзэнгүй төр гэдэгчин эндээ. Гадааадын ямар ч орноос юугаар ч хамаагүй орж ирээд л газрын ухаад л хүнийн хулгай хийгээд л төрийн самарчихаад л түүхийн ховор эдлэлийг авч гараад л арайл бна шүү. Ажлаа хийдэггүй , улс орноо боддоггүй ийм төртэй байсанаас байгаагүйн дээрдээ.

  • (182.160.36.238)

    2018-07-27

    Энэ Хүрэлсүхийн засгийн газар үнэхээр маш муу ажиллаж байгаагийн тод жишээ энэ байна. Аюулгүй байдал гэж алга байна