Баянхошууны замд хоёр том ачааны тэрэг мөргөлдсөн ноцтой осол гарав
- 2018-07-28
- Нийгэм
- 0

Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуунд хоёр том ачааны тэрэг мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарчээ. Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар тоосго ачиж явсан том оврын автомашин амбаар ачиж явсан том тэрэгтэй мөргөлдөж нэг нь замын хажуу хашлага руу унасан гэв.
Ослын газар Замын цагдаагийн газраас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэв. Хүний амь нас эрсэдсэн, эрүүл мэнд хохирсон эсэх нь тодорхойгүй байна.
Зам нойтон бороо устай байгаа үед хурдаа тохируулж анхаарал болгоомжтой яваарай.



Сэтгэгдэл (0)