Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг албан өрөөнд нь хутгалжээ
- 2018-07-31
- Нийгэм
- 1

Шуурхай: Дөнгөж сая БЗД-гийн Тамгын газрын даргыг өрөөнд нь хутгалжээ
Тодруулбал, тус дүүрэгт ажилладаг алба хаагчид “Б.Амартүвшин даргыг хутгалчихлаа” хэмээн цагдаад дуудлага өгсөн бөгөөд одоогоор цагдаагийн алба хаагчид ирж, хамгаалалт гараад байгаа юм байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна. Хэргийн газарт яг одоо дүүргийн Цагдаагийн алба ажиллаж байна. Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явжээ.
Одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэнэ.
Тамгын газрын дарга Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг юм.
М.Тогтох

Сэтгэгдэл (1)
(223.39.188.178)
Deedchuud min aijil yvahgui bol ard irged chn ta hediig idhed belen bolchood bn shu