Сүхбаатарын талбай орчимд ноцтой осол гарч нэг хүн амиа алджээ

Өнөө өглөө 05.40 цагийн үед Сүхбаатарын талбайн хажууд автын ноцтой осол гарч нэг залуу амиа алдаж, нэг хүн хүнд бэртсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Приус маркийн машин гэрлийн шон мөргөжээ.  Улмаар гэрлэн дохиогоор гарч явсан эрэгтэй эмэгтэй хоёрыг дайрч нэгнийх нь амийг  хохироов. 

Уг ослын талаар бичлэг хийсэн залуус “Түргэн тусламж удаж ирснээс болж нэг хүн амиа алдлаа. Дуудлага өгөөд 30 гаруй минут боллоо. Ирсэнгүй. Хэрвээ найман минутын дотор ирсэн бол энэ залуугийн амь аврагдах байлаа. Бид хиймэл амьсгаа хүртэл хийсэн. Яагаад 500 метрийн цаана байгаа Яаралтай түргэн тусламж 103-ынхан 5 минутанд хурдан ирсэнгүй вэ. Харамсалтай байна” гэжээ.  

Машин жолоодож явсан жолооч нь машинаасаа шал нойрмог бууж ирсэн гэнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.10.22.91)

    2018-07-31

    Энэ пүүс барьсан орк банди нарыг бүгдийг нь хөдөө хөөн гаргаж мал мандуулах хэрэгтэй шөнөжин таксидах нойрмог явж байгаад хүний амь хохироож дээ

  • (202.9.42.11)

    2018-07-31

    Аргагүй шүүдээ. Шөнийг шөнөжин архидаж дампуураад явж байгаа нь тэр. Амь, амиа бодох нь чухал болсон юм шиг байгөа юм. Гарцаар дайрч байгаа жолооч олон, тэднийг хаана яаж мэдэгдэж байх нь тодорхойгүй байна шүүдээ. Түргэний хувьд дохио өгөөд зам сөрж явах, өдрийн цагаар машинуудыг тарааж байрлуулах зэрэг арга бодмоор.

  • (182.160.36.238)

    2018-07-31

    Энэ байгууллагыг Сэтгүүлч удирдахаар ийм зүйл бололгүй л яахав дээ. Сүйрэл!!!!!!!!!!