Зохиолч, ном хоёрыг зоргоор нь хаямааргүй сэн

Саявтархан би, яруу найрагч Чойндонгийн Содномдоржтой санаандгүй таарлаа. Угийн сэргэлэн цовоо хүн, унжгардуу явах шиг санагдсанд гайхасхийгээд, хүний ёсоор ажил алба, биеийн байдлыг нь асууж уран бүтээлийг нь сонирхов.

-Зохиол бичиж байгаа юу. Дууны шүлгийг ч хийж байх нь мэдээж. Амжмлт их үү гэж асуув.

-Тэтгэвэрт сууснаас хойш зүгээр байсангүй. Харин дууны шүлгийгбичихээ больсоон. Урам алга гэхээр нь гайхаад,

-Яаж байгаа нь тэр вэ? гэж эргэлзэнгүй асуув. Тэрбээр шал дургүй нь хүрсэн маягтай  болоод,

-Бичээд ердөө ашиггүй болсоон. Шүлэг, ая, дуучин цөмөөрөө л бусдын мэдэлд бичих юм. Бид шүлэг бичээд очиход хөгжмийн зохиолч гурван сая төгрөг авч байж ая хийх юм гэнээ. Үүнийг би яаж дийлэх вэ гэхэд нь, буруу дуулав гэж бодоод,

-Яана гэнэ ээ. Шүлэгт ая хийгээд тийм их юм авдаг болсон уу гэсэнд мань эр,

-Хөгжмийн холбоо тийм журам тогтоосон юм уу. Хөгжмийн зохиолч дураараа загнаж байгаа юм уу, алийг нь мэдэхгүй. Ингэж л биднийг хорлож байна гэж гутрангүй өнгөөр дуугарав.

Ингэж хэлэх түүнд их шаналгаатай байх шиг санагдлаа. Энэ нь аргагүй юм. Содномдорж, бол бүтээлээрээ нэрд гарсан хүн. 'Хайрын цэнхэр нулимс", 'Тэнгэрт ойрхон Сутай", "Дурлал болгон амьдрал биш" зэрэг нийтийн хүртээл болсон олон дууны шүлэг бичиж Цэнгэл чи бидэн хоёр", "Энхрий хорвоо", "Уянгын түрлэг" зэрэг уншигчдын талархап хүлээсэн ном бүтээсэн найрагч болохоор жигүүрээ тасл уулсан шиг л болж яваа юм байна гэж бодогдлоо. Би найрагч биш болохоор дууны шүлгийг доошлуулж, аялгуугаа дээшлүүлснийг мэдэхгүй явжээ. Эндээс улбаалж бид хоёр, хуучны сайныг дурсаж, шинийн мууг өөчлөхөд хүрэв. Би яахав, урьдын танил хөгжмийн зохиолчдоо дурсав. Өнгөрсөн зууны тавь жараад онд яруу найрагч, хөгжмийн зохиолч нар найрсаг харилцаатай байж бие биедээ туслан дуу төдийгүй дуурь бүтээж байсныг тэр үеийнхэн мэднэ. Ч.Чимид, Б.Дамдинсүрэн хоёр, Ж.Бадраа, Г.Бирваа хоёр, Л.Дагвадорж, Л.Мөрдорж хоёр, Д.Пүрэвдорж Д.Лувсаншарав хоёр, Б.Бааст, С.Гончигсумлаа хоёр, Д.Намдаг, С.Бүтэд хоёр хамтран ажиллаж байсныг бутээл нь гэрчилнэ. Жараад оны дуунууд гэдэг цагийг эзэлсэн бутээл бий болсон нь зохиолч, хөгжмийн зохиолч хоёрын нөхөрсөг хамтын ажиллагааны үр дүн болж, түүхэнд үлджээ. Тэр үед хөгжмийн зохиолч, яруу найрагчаас мөнгө нэхэж байсангүй. Харин авьяас, хөдөлмөр хоёрыг нэхэж байсан нь мэдээж. Дууны шүлгийг зохиолчдын хороо баталж, аяыг хөгжмийн холбоо хэлэлцдэг байлаа. Энэ үед үнэхээр санан дурсмаар юм их байсан. Өнөө үед зарим нэгний өөчлөн мэдэмхийрхэж, бусдын толгой эргүүлдэг шиг хянаж цагдаж байсан юм биш, Үг аяыг улам сайжруулж сайн бүтээл болгох үүднээс мэргэжлийн хүмүүс нягталж, хэлэлцдэг байсан билээ. Тэр үед хэвлэлийн хяналт нам, төрд байсан болохоос уран бүтээлийн байгууллагад байгаагүй. Зөвхөн мэргэжлийн зөвлөгөө туслалцаа л байсан юм. Энэ нь зохиолч бусад уран бүтээлчдэд тустай байлаа. Ийм нөхөрсөг сэтгэлийн мэргэжпийн зөвлөгөө ямарч үед баймаар юм гэж намайг хэлэхэд Содномдорж маань,

-Зах зээлд орохоор урьдын бүх юм хэрэггүй. Цөмийг шинээр эхэлнэ гэж боддог хүн байна. Тэгэж тэнэгтэж болохгүй гээд сэдвээсээ халимаар болсноо, шүлэг дуу руугаа эргэв.Тэгтэл би хадуурч орхижээ.

Энэ хүмүүс чинь зах зээлийн өрсөлдөөнийг биенээ хорлох, бусдыг дарлах, эрх мэдэлгүй эгэл хүмүүсийг мөлжих гэхчлэн арай буруу ойлгосон юм биш биз ээ. Хүн ер нь төрөл арилжаагүй цагт биедээ тусалж биенээ хайрлах ёстой юм байна аа гэсэнд,

-За тэр, хүн хүнээ хайрлах монгол ёс алга болсон гэв.

Энэ зуур надад манай зохиолчид шиг хөөрхийлэлтэй, арчаагүй хүмүүс байхгүй санагдав.

-Манай зохиолчид гэж... хүн ч анзаарахгүй, өөрөө ч мэддэггүй маш их хохирч байгаа өрөвдөлтэй улс алга аа. Зах зээлд оруут бодсон юм ч байхгүй. Ганц нэгэн нь хөдлөх гээд бүтээгүй. Тун арчаагүй.Уг нь бол Үндсэн хуулинд, зохицуулалттай зах зээлд орно гээд заачихсан боловч манай МЗЭ шиг олон гишүүнтэй, өвөрмөц ажилтай газрыг яаж зах зээлд оруулах байсан юм бол. Чи юу гэж боддог вэ?

-Түүнийг тэгэх, ингэх байсан гэж мэдэмхийрхэх юм алга. Гэхдээ манайд хэн дуртай хүн дураараа байгуулсан зөвлөл, холбоо, нэгдэл зөндөө байна. МЗЭ зохиолын төрлөөр үндэсний төвүүдтэй байна. Яруу найргийн, хүүрнэл зохиолын, хүүхдийн гээд арваад юм байдаг. Гэтэл түүний хажуугаар эмэгтэй зохиолчдын, хүүхдийн зохиолчдын, зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн холбоо, төв нэгдэл гээд байгуулчихсан байна. Энэ хэнд хэрэгтэй юм бэ? Нийтэд үү, эсвэл нэг хүнд үү? Хийсэн ажил нь мэдэгддэггүй ийм юмнууд ядаж байхад яршиг л байна. Нэгэнт байгаагаа дээш татахгүй байж.

-Эндээс санаа авахад, овжин хүмүүс зах зээлд орсон, хяналтгүй болсныг далимдуулаад манай сайн уламжлалыг үгүй хийж, өөртөө ашигтай юм л хайж байна гэж хэлж болох нь ээ. Энэ буруу юу зөв үү?

-Хүн ер нь гагцхүү хар амиа бодох нь манайд явц муутай санагддаг. Энэ бол миний бодол. Тэгэхдээ л эх орон, ард түмнийхээ шалгарсан сайн уламжпалыг устгаж болохгүй.

-Сэдвээсээ халиад яахав, дууны шүлэг дээрээ л жаахан тогтъё. Энэ хүмүүс ер нь яасан их бичиж байна аа. Энэ чинь бас ямар вэ?

-Үнэн. Их бичиж байна. Бас муу бичиж байна. Дээр үед Чойжилын Чимид "Бидэнд муу бичихээс бусад бүх эрх чөлөө бий" гэж хэлсэн юм билээ. Одоо бол зарим хүн муу бичихийг ч эрх чөлөө гэж боддог байх. Ингэж болохгүй. Энэ чинь муу бичиж болдог юм байна гэж бусдад бодуулна. Зарим нь толгой холбочихвол шүлэг боллоо гэж бодно. Тийм юмаа дуу болго гэж хөгжмийн зохиолчид, мөнгөтэй хамт өгч байна. Баячуул юу дуртайгаа бичээд, мөнгөөр цохиж байна. Ая хийдэг хүмүүсийн толгой эргээд менгө л боддог болсон. Ер нь мөнгө бодож хийсэн юм, олигтой болдоггүй нь амьдрал дээр тодорхой харагдаж байна. Сайн юм хийвэл яах вэ, болно. Гэтэл олонх дууны үгийг сонсоход утга учиргүй, уран хөдөлгөөнгүй шүлгэнцэр байх бөгөөд ийм юманд яаж ая хийдэг байна аа гэж гайхмаар байдаг. Гэтэл цаана нь өөр эрх ашиг байдаг болохоор үг гол биш гэдэг ойлгомжтой. Энэ муу уршиг дууны шүлгийн эрчийг сулруулсан төдийгүй найрагчийг мөлжигдөгч болоход хүргэжээ. Найрагч шүлгээ ая зохиогчид зүгээр өгнө. Тэр ая хийгээд зохиогчоос мөнгө авна. Нэгэнт ая хийсэн учир дууны бичлэгт оруулна. Түүний үнийг найрагч төлнө. Дуучин дуулах бол түүнд мөнгө өгнө. Ингээд найрагч зохиогч биш, сайнаар хэлбэл өглөгийн эзэн, саараар хэлбэл мөлжигдөгч болдог юм байна. Ер нь дуу нийтэд түгээд амжилт оллоо гэхэд, зохиолчид шимтгэл авах мэтийн ашиг ирэхгүй. Харин бас нэгэн нь дуу сурталчилж байгаа нэрээр гадаадад худалдчихдаг болсоон. Арга самбаа их байнаа.

Бид хоёрын яриа ингэсгээд зогссон боловч миний бодол цааш үргэлжлэв. Бид тохиолдлоор таараад ийн ярилцсан нь, өнөөгийн үнэнийг хэлж байгаа болохоос бусдыг ад үзэж муучилсан юм биш ээ. Тэр дундаа миний хувьд бол хоёр талтай бодож байна. Ямарч гэсэн Хөгжмийн зохиолчдын холбоо, ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй. Тэд хөгжмийн зохиолчдоо анхаарч тусалж байна. Тэднийг дагаад дуучин бас бэлчээрт гарч, хоолондоо хүрч байна. Гэтэл манай МЗЭ шиг түүхтэй, нэр алдартай газрууд ямар ажил хийж байна аа. Тэд зохиолчдоо хэр зэрэг хамгаалж, хайрлаж, дэмжиж байнаа гэсэн асуулт хариу нэхэж байгаа нь нийтэд тодорхой байна. Ер нь зохиолчийн нэр хүнд ихэд доошилж байх шиг байна. Энэ юутай холбоотой вэ. Бичсэн номтойгоо юү, байгаа байдалтайгаа юү. Ер нь зохиолч, зохиогчийг тоохоо байх нь ээ. Тэгтэл зохиогчгүй бүтээл гэж байхгүй дээ. Наад зах нь концертын урилга, театрын зарлал ч зохиогчтой. Бидний энд яриад байгаа дууны шүлгийг шаардлага хангахуйцаар ёсоор нь хийх юм бол авьяас чадвар, ур ухаан шаарддаг нарийн төвөгтэй хэцүү хөдөлмөр юм. Сайн үг, сайн ая хоёр зохицож байж сайхан дуу бүтнэ. Тэр урт насална. Гэтэл үүнийг тоож байгаа хүн олон байна уу.

Зохиолчийн нь бичсэн бүтээлийг бусад мэргэжлийнхэн ашиглаад байхад гишүүнчлэлтэй газар нь нүдээ аниад байж болохуу. Радио, телевизийнхэн, зохиолчийн бүтээлийг өдөр шөнөгүй хэрэглэж, зохиолчоор өдий тедий юм яриулчихаад ажиг ч үгүй, зах зээл яриад сууж байдаг. Манайхаас бусад орны хэвлэл мэдээлэл, уран бүтээлийн байгууллагууд хүний бичсэн, ярьсан уран зохиол, яриа хөөрөөнийг тэр дор нь үнэлдэг. Энэ чинь хедөлмөр учраас тэр юм. Өнөөгийн зах зээлийн үед байтугай социализмын үед ч тийм байсан бөгөөд энэ нь уг газрын нэр төр, уран бүтээлийн эвлэл холбоод, зохиолчийн болон байгууллагын эрх ашгийн үүднээс бусад газруудтай хуулийн хүрээнд нарийн харилцаа тогтоомоор байна. Эдүгээ бол эвлэл холбоод урьдын сайн нэр, хүндэтгэлээ алдаад их ярьж, бага юм хийдэг болсон гэж хүмүүс хэлж байна. Үнэн үү?

Манай амьдрал түргэн өөрчлөгдөж, хүмүүс ч амархан хувирч, хүний дор орохгүйн тулд амь нь тэмцэж байх шиг байна. Ард түмний нэг хэсэг маань үнэхээр ядарч байна. Хүний хувь заяа хариуцаж байгаа хүмүүс амарлингуй байх аргагүй болж байна. Монголын соёл урлаг утга зохиол зарим талаар доройтож, өгөөжтэй сайн ном, дуу, бүжиг, жүжиг, уран зураг бүтээхгүй байна гэсэн шүүмжлэлийг шударга үнэн зүйл гэж үзүүштэй байна. Энэ бүхнийг ярихаар холбогдох хүмүүс нь зах зээл рүү түлхдэг. Энэ бол үнэний хувьтайгаас гадна манай хөдөлмөрийн зохион байгуулалттай шууд холбоотой санагдана. Манайх хоёр гүрний дунд мөнхөд оршсоор ирсэн мөртөө өнгөрсөн жилүүдэд өөрийн хөдөлмөрийн зохион байгууллалтыг тогтоож чадаагүй шигээ зах зээлд ороод бас л бусдыг аялдан дагасаар гучаад жилийг хэл амтай шиг өнгөрөөж байна. Манай улс шинэ үндсэн хуулиндаа зохицуулалттай зах зээлд орно гэж тунхаглахдаа Монголын зохиолчдын эвлэл мэтийн өвөрмөц онцлогтой газрыг яаж зохицуулна гэж бодсон юм бол. Энэ хугацаанд байдлыг мэдээд яана гэж санаж байгаа бол. Төрийн бус байгууллага гэдэгт хамруулаад орхисон нь өдөр дутам шинэчлэгдэн байгаа бодит амьдралын өөрчлөлтийг гүйцэхгүй байна. Эдүгээ бол МЗЭ хуулинд зааснаар улсын ямар ч дэмжлэггүй үлгэн салган яваа билээ. Тэднийг ном бүтээдэг гол ажилтайг бүгдээр мэдэж байгаа. Номыг яаж бүтээдэг, яаж хэвлүүлдэг, яаж борлуулдаг, уншигчид нь ямар хэмжээнд байгааг төр засаг мэдэж л байгаа. Наад захын жишээ авахад, уран зургийг хараад, хөгжмийг сонсоод гадна дотны ямар ч хүн ойлгоно. Үүнд хэл шаардагдахгүй. Гэтэл монгол номыг тэгэж болохгүй. Ерөөсөө Монголын үнэн түүх ард түмний амьдралыг монгол зохиолч л төрөлх хэлээрээ үндэсний бичгээрээ бүтээж чадна. Монгол амьдрал өвөрмөц, монгол хэл маш баялаг. Тиймээс ч монгол зохиолын төгс сайн орчуулга хаана ч байхгүй гэж манай орчуулагч эрдэмтэд нотолдог. Одоо үед манай ойр зэргэлдээ улсууд үндэснийхээ утга зохиолыг хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг болсоор байгаа нь бидэнд дохио! Ойрхоны жишээ авъя. Казах улсын ерөнхийлөгч Н.Назарбаев, Соёл, урлаг, утга зохиолд онцгой анхаардгийг енгөрсөн зуунаас эхлээд хэвлэлүүд тодорхой мэдээлсэн билээ. Тэдний утга зохиол их гүрний нөлөөнд үндэсний шинжээ алдаж байсан гэдэг юм. Түүнийг засах нэг арга болгож, төрөлх хэлээ сайн хадгалсан манай казах зохиолчдыг татсан нь ойлгомжтой. Ерөнхийлөгч давын өмнө Зохиолчдын хорооны байрыг тавин жилийн хугацаагаар эзэмшүүлж зардпыг нь улс даахын хамт төрөлх хэлээрээ сайн зохиол бүтээхийг шаардсан байна. Манайхаас очсон казах зохиолчдын уран бүтээл сэргээд жилд нэг ном бүтээчихээд зохих шагналаа ерөнхийлөгчийн сангаас аваад амьдарч байна. Утга зохиол, урлаг улс үндэстэнд амин чухап зүйл гэдгийг харуулахын хамт эртнээс түүхэн харилцаатай монголчуудад их сургамжтай, тусгаж авууштай зүйл юм. Ерөөсөө ийм маягийн зохицуулалт шаардлагатай нь мэдээж. Наад зах нь МЗЭ бол хуучин үед зохиолын шимтгэлийн хуримтлалаар өөрийн байртай болоод түүнийгээ хэрэглэж байгаа нь ч төрийн зохицуулалтад анхаарагдах ёстой гэж бодно. Үгүйдээ л, утга зохиолын санд хуримтлал оруулсан зохиолчдын номыг хэвлэж өгч болно. Эдүгээ гишүүдээс татвар авдаг. Эргээд тэдэнд туслахгүй юм бол яах гэж авч байгаа хэрэг вэ? Энэ мэтээр зохицуулах юм зөндөө байгаа, санаачилга дутаж байх шиг. Зохиолчдоо зохион байгуулбал дэлхийд нэрээ гаргах найдвар байна. Энэ дашрамд санал болгоход Ерөнхийлөгч Х.Баттулга Та, хүч тамирын спортыг үлэмж анхаардаг шигээ оюун ухааны түлхүүр уран зохиолын төлөө халамж тавьж хайрлаач! Ерэн жилийн ойгоо тэмдэглэх гэж ядаж байгаа МЗЭ-ийг санаандаа авч "Монголын нууц товчоог" бараадан яваа эртний түүхт утга зохиолын залгамж халаа шинэ уран зохиолоо эрчимтэй хөгжүүлэхэд төрийн зохицуулалт хийж, туслаач хэмээн хүсч байна аа. Зохиолч, ном хоёрыг зөнгөөр нь хаямааргүй байна!

Зүүн гар талаас С.Эрдэнэ, Ц.Гайтав, Д.Содномдорж, Б.Явуухулан, Л.Түдэв нар. 1960-аад оны эхэн үе.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад зохиолч ХОРОЛЫН ЗАНДРААБАЙДИЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • МОНГОЛ (202.179.24.236)

    2018-08-01

    ӨНӨӨГИЙН ЗАЛУУ ДУУЧИД АЛДААТАЙ БИЧИХЭЭС ГАДНА ЗӨВ ДУУДАЖ ЧАДАХГҮЙ ТЭНЭГТЭЖ БАЙХАД АРГА Ч ҮГҮЙ БИЗ ДЭЭ. ТЭД ШҮЛЭГ ГЭЖ МЭДЭХГҮЙ.АЛДААТАЙ ХОЛБОСОН ҮГИЙГ ШҮЛЭГ ГЭЭД ТЭР ҮГЭЭР НЬ ДУУЛДАГ САРМАГЧИНГУУД.ГЭХДЭЭ ГОЛДУУ ХӨДӨӨНИЙ МАНГАРУУД НЬ ИХ АЛДААТАЙ ДУУЛНА АА.ТЭНЭГЭЭ МЭДЭХГҮЙ ДУУЛАХЫГ ЯАНА ГЭЭЧ.

  • зочин (103.212.117.248)

    2018-08-01

    Ном хэвэлдэг,түгээдэг,үнэлдэг тогтолцоо ямар нэг хэмжээгээр ихээхэн гажуудалтай,ямар нэг зохион байгуулалтгүй байна.Номыг зөвхөн Улаанбаатарт борлуулж болохын дээр аймаг,сумынхан ном олж уншихын тулд нийслэлд ирэх хэрэг үү?Ийм байхад нийгмийн ухамсар,соёлын тухай ярих боломжгүй.Телевиз радиогийн үнэн худал нь мэдэгдэхгүй хов живийн шинжтэй мэдээнээс өөр оюун санаагаа тэлэх шинэ зүйл байна уу?Монголын оюун ухааны орчин цагийн философи гэж байна уу?БСШУ-ны сайд юу бодож байна вэ?Цахим ертөнцөөр шинэ зууны малчдаа бэлтгэж чадах уу?Улс төрийн боловсрол хэмээх ойлголтыг улс төрчид өөрсдөө мэддэггүй.Тэгэхээр сонгогчид юуг гол болгож хэнийг сонгох нь ойлгомжтой шүү дээ?их мөнгө өгөх,амлах...

  • зочин (49.0.212.219)

    2018-08-01

    нийтийн дуу дуучин гэдэг 2 асуудал бас л хурцаар тавигдах болоод байна,яасан ч олон дуучинтай юм,нэг л их гоё дээл хувцас сольж өмссөн клип хийлгэсэн хүмүүс,үнэхээр муу дуучид,хэтэрхий олныг бэлдэж байна шүү,хуучны сайхан дуунуудыг ч алж байна даа зарим нь

  • (203.91.115.40)

    2018-08-01

    Ерөөсөө уншаад уншаад хүнд өгөх юмгүй зохиолыг одоо шатаадымуу яадын. Лав л иймэрхүү зохиолыг авч хэрэггүй байх. Авахаасаа өмнө уншсан хүнээс асууж баймаар юмуу, мөнгөө хэмнэх үүднээс. 00-н цаас хямдарсан болохоор ном ч бас илүүдээд байдаг шиг байна манайх шиг мунхаг нийгэмд. За ямар ч байсан номд гарсан мэдлэгээр толгойгоо цэнэглэж гийгүүлээгүй бол түүнийг утга учиргүй дээдлэн шүтэх нь дэмий. Энэ бол капиталист нийгэмд хүчин төгөлдөр аксиом. Соц системд яахав дээ заавал уншсан байх ээлжийн хэдэн зохиолоос өгсүүлээд эсвэл шинээр гарч буй зохиолыг олж унших үүрэг даалгавартай байснаас ном "хаданд гарч" байсныг ойлгож болно. Тэхээр номыг сонгох нь системийн үзэл суртлын асуудал болж таарах нь ээ. Өнөөдөр бол чи бэстсэллер боллоо гээд заавал "ногоон нүдтэй лам"-ыг авч унших алба байхгүй шүү дээ. Тэр мэтийн усан зохиолыг интернетээс хайгаад л агуулгыг нь мэдэж болно. Бүр Гиөтэгийн Фаустыг уншаагүй байсан ч чамайг Түцээ ажиллуухад чинь энэ саад болохгүй.

  • (203.91.115.40)

    2018-08-01

    Гэвч тэр үе тэрүүгээрээ өнгөрсөн. Социалист хөдөлмөрийн баатрууд, эрдэмтэн зохиолчид, улс төрийн яруу найрагчид манддагаараа мандсан, шагнуулсан, олсон. Содномдоржууд ч савныхаа хэрээр дүүргэж үзсэн гэж бодож байна. 91 он дуусаад энэ алтан үе эцэс болсон юм. Үнэгүй будаа тараах цаг дууссан гэсэн үг. Одоо та минь амьдралаа бодоцгоо доо гэж систем нь хэлээд нуран унажээ. Олон ч жил цусаллаа, зайдаллаа даа зайлуул. Буянтай сайхан систем, диваажингийн нийгэм байжээ гэж дунд үеийнхээс дээших нь санааширдаг нь ийм л учиртай. Систем болгон дампуу талтай байдаг. Соц системд энэ тал нь арай л илүү байсан учраас эцэстээ нуран унасан хэрэг. Эцсийн бүлэгт системээ тонон дээрэмдэгчид, дампууруулагчид л түүнийг нуран унасанд хамгийн их харамсч залган үргэлжилсэн ардчилсан тогтолцоог газар доор ортол муу хэлнэ. Үүнд нь ардчилагчид гэх өнөө хэдэн "банди" нар олз болно. Уг нь ардчилагч хэд ч эцсийн эцэст систем дампууруулагчдын л үр сад шүү дээ. Тийм ч учраас урагшлан дэвжих ёстой шинэ бүтэц маань 30 ч хүрээгэй залуухан хэр нь хорт хавдартай хүн шиг царай нь харлан тамирдан өеөдөж байна. Ерөөсөө аливаа системийн паразитууд дийлээд ирэхээрээ тухайн систем нуран унадаг. Мартсанаас номын тухайд хэдэн үг хэлэхэд ном гэдэг чинь доторохыг нь ойлгоод амьдралдаа хэрэглэх л төдий хэрэглээ юм билээ шүү дээ. Түүнээс авдар дээрээ тахиад адис аваад, эсвэл номын сандаа тоосонд даруулж хадгалах зүйл биш юм билээ.

  • Иргэн (203.91.118.180)

    2018-08-01

    зохиолч эрдэмтэн хүмүүс хийсэн бүтээснээрээ хүндлэгдэг болхоос биш зүгээр л төр засгаас тушаал гараал энэ хүмүүсийг хүндэл гэхээр бүх нийтийрээ алга таших юмуу

  • Зочин (66.181.161.101)

    2018-08-01

    Уран зохиол гэдэг авъяасаараа тодорч гарч ирдэг болохоос төр засгаас дэмждэг эд биш байхаа. Үнэхээр хүмүүсийн сонирхлыг татвал бичвэл аяндаа л цойлно шдээ

  • (203.91.115.40)

    2018-08-01

    Бид тэр 10 тэрбум шилжих рублийн зээлээр юу эсийг хийсэн гэхэв. Бид социалист бүтээн байгуулалтаар жигүүрлэж аливаа барааг дэлхийн жишгээс 2 дахин үнэтэй үйлдвэрлэж алдагдалд орж байв. Хэрэгцээ бүхнээ үйлдвэрлэж хүн бүрийг ажилтай болгох гэж тэр шүү дээ. Жилийн жилд гээд бод. Тэр бүх алдагдлыг ЗХУ зээлээр хааж байсан юм. Учир нь бодлогын асуудал байснаас тэр. Өсөн мандаж буй коммунист лагерийн жижигхэн улс БАНМАУ нь Капиталист жишгээс илүү үр дүнтэйгээр аж үйлдвэржих үзэл суртлын шаардлага байснаас тэр. Бас дээрээс нь нүүдлийн мал аж ахуйд дээрх 10 тэрбумын зээлийн талыг нь үр ашиггүйгээр зарцуулсан гээд бод. Голын эрэг дээр худаг ухна, малдаа шилэн цонхтой банзан саравч барина, малчдад номын сан, хотонд нь цэцгийн мандал байгуулна гэх мэт. Мөн энэ зээлээс социалист үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулагч зохиолч яруу найрагчдад олон хэвлэлийн хуудас ном бичсэнийх нь төлөө өч төчнөөн мянган төгрөгийг нэг дор олгодог байж. Магадгүй энэ Содномдорж, Түдэв мэт нь хүүхдийн социалист хувьсгалч чиг баримжаатай, хэтрүүлэг сайтай, амьдралаас тасархай, нам засгийг пялдгадсан өдий төдий зохиол ном гаргаад 20, 30 мянгаар нь олдог алтан үеэ санаж л гунихарч яваа байх зайлуул. Одоогоор бодвол МАН-н түүхийг хэвлүүлээд 50-60 сая төгрөг олох баримжааны юмуу даа. Унацтай бизнес байгаа биз?

  • (203.91.115.40)

    2018-08-01

    За та нар боль доо. Одоо хаашаа юм социализмын үеийн уран зохиолоо хүчээр иргэдийн толгойд дахиад шахах гээ юү? Хүн тоомоор юм бичиж чадахгүй бол хэндээ гомддын, хэнээс цалин нэхээд байгаа юм? Социализмын эрин гэж байлаа. Энэ бол нэг талаараа монгол түмнийг гэгээрүүлсэн шар эсгий, навтаснаас нь дээш нь чирж гаргасан алтан үе байсан. Хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ нь нөгөө талаараа асар үнэтэй хийгдсэн. Бид үүнийхээ төлөө чамгүй зүйлээ зольсон. Зөвхөн мөнгөн утгаар нь аваад үзэхэд энэ бүх чамирхлын эриний өртөг 9,8 тэрбум шилжих рубль буюу ам доллар болж байсан юм даа. Одоо хүртэл бид түүний өр төлөөсийг төлөөгүй яваа гээд бод. Дээрээс нь хүйтэн дайны бодлогын өрсөлдөөн дунд Монгол мэтийн хаягдсан орон тусгаар тогтнолоо олж үүлэн чөлөөний нар харсан нь тэр юм. Бид үүнийг зөвхөн ЗХУ-н гавьяа л гэж ойлгодог. Монголын тусгаар байдалд БНХАУ ч өөрийн оролцоогоо оруулсан юм шүү. монголчуудын булаацалдсан арслан бар, чононуудын бие биеэсээ өрсөх гэсэн бодлогын дүнд монгол гэж амттай хоол хол хаягдсан юм. Чингэж бид тусгаар тогтнолоо олжээ.