"Шударга зовлон"-той тэмцэгчдийн цалинг шударгаар нэмье

 
Хүний амьдралын элдэв явдал дотор хэлж бус хийсч ирдэг гэж бидний ярьдаг өвчин гэгч хамгийн хэцүү зовлон билээ. Яг үнэндээ хаа нэгтээгээс нисч буугаад бидэнд наалдчихдаггүй нь үнэн боловч нэгэнт нэрвэгдсэн бол яалтай. Үүний эсрэг зогсч, өвчтөн бүрийг анагаах ам тангаргаа егсөн хүмүүс бол эмч, эмнэлгийн ажилтнууд байдаг. Төрийн үйлчилгээний нэг хэсэг боловсролын салбарын багш, ажиллагсад зуны гурван сард тааваараа амарч, дуртай дургүй ч өөрт ногдсон хэдэн цагт хичээл заасан болж, төсвөөс цалинжаад л явж байдаг. Тэд хүүхдийн тархи толгойтой ажилладаг, цэвэр орчинтой хүмүүс. Харин эмнэлгийн сувилагч, асрагч зэрэг үйлчилгээний ажилчид хүний аль муу муухай, бохир заваан болгонтой зууралдаж, шар нар бор хоногийг үл ялган ээлжинд ажилладаг улс. Тиймээс эхний ээлжинд эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг тодорхой хувиар, амьдралд нь бодитой нөлөө үзүүлэх хэмжээнд нэммээр санагддаг.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл энэ оны эхний хагас жилд 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 670 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай байсантай харьцуулбал том амжилт. Бас бага биш мөнгө. Тиймээс биднийг баян ядуу, мөнгөтэй хөрөнгөгүй, дарга цэргээр нь үл ялгаварладаг "шударга зовлон" өвчний эсрэг тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлчих боломж байгаа юм биш үү. Хэдэн хувиар хэрхэн нэмэхийг төр, засгийн шийдвэр гаргагчид, төсвийн тамир тэнхээ мэдэх биз ээ.
 
Д.Мөнх
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (182.160.37.34)

    2018-08-02

    Ер нь бол эмнэлгийнхэн ажлаа маш муу хийдэг шүү

  • АХ (66.181.187.107)

    2018-08-02

    Өглөө мэнд хүмүүсээ. Инфляцийн түвшинтэй уялдуулж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байх ёстой, бараг хуультай ч болов уу. Тэгвэл инфляцийн түвшин 2012 оноос 50 орчим хувиар нэмэгдсэн, ард иргэдийн амьдрал улам мөчиг тачиг болж байгаа билээ. Тэгэхээр эмч багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага бол зөв юм. Харин зөвхөн тэдний цалинг нэмэгдүүлээд бусдыг нь орхих нь шударга бус болно. Тийм учраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг цогцоор нь дариу шинэчлэн тогтоохыг хүсч байна. Үүнээс гадна Ерөнхийлөгч агсан Элбэгдоржийн саналаар шүүхчдийн цалинг хэдэн сая болгож нэмсэн. Саяхан прокуроруудын цалинг бас тийнхүү нэмсэн бололтой юм. Энэ нь Үндсэн хуулийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн заалтыг зөрчсөн байх тул хуулийн байгууллагуудын цалин хөлсийг мөн адил шинэчлэн тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.