Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зуслангийн хөтөлбөрт хамруулах, сэргээн засах үйл ажиллагаа зохион байгуулагдана

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Ээлтэй ертөнц ТББ, Жавхлант зуслан хамтран хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах сэргээн засах зорилготой "Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөрийг 2018 оны 08 сарын 03-08 хооронд Хүүхдийн Жавхлант зусланд зохион байгуулах гэж байна.

Энэхүү хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн сайн дурын ажилтнууд оролцохоос гадна, Герман улсын мэргэжилтэн ирж хүүхэд багачуудад зориулсан сургалт сэргээн засах үйл ажиллагааг зохион байгуулна.
Сургалтын талаарх мэдээллийг 88302278,88097606 лавлана уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)