АШУҮИС-ийн оюутнууд цэргийн тангараг өргөлөө

Монгол Улсын Засгийн газраас оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэлтэй, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж, эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй, оюунлаг монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсан оюутан дайчдын “Цэргийн тангараг” өргөх ёслолын үйл ажиллагаа Шархад дахь ҮБХИС-ийн “Хээрийн сургалтын төв”-д боллоо.

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд оюутан цэргүүдийн ар гэрийнхэн болон УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцлоо. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 16 оюутан маань цэргийн тангаргаа өргөн цэргийн албаа хаалаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Оюутан цэрэг” хөтөлбөрт АШУҮИС-ийн нийт 50 гаруй оюутан суралцагсад хамрагдсан билээ.

У.ОРХОН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)