“Долдугаар сарын 1-ний хэргийг цэргийн гэмт хэрэгт хамруулах ямар ч үндэслэл байхгүй”

 2008 оны сонгуулиас хойш олны нүд, чихнээс холдоогүй ганц халуун сэдэв бол долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хурандаа нарт холбогдох хэрэг.
 2008 оны сонгуулиас хойш олны нүд, чихнээс холдоогүй ганц халуун сэдэв бол долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хурандаа нарт холбогдох хэрэг.
 Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд бүлэг, фракц үүсгэн дээрх хэргийг өдүүлж, бусдыг уриалан дуудсанаар нийтийг хамарсан үймээн дэгдэж, эмх замбараагүй байдал газар аван улмаар таван хүний алтан амь, өч төчнөөн эд хөрөнгө, бараа материалын гарз хохирол учруулсан тэр хар өдрийн гаслант уршиг одоо ч арилаагүй хэвээр.

Тэр өдрөөс хойш цэргийн тангараг өргөсөн, цагдаагийн дээд албаныхан болон хурандаа, офицерууд дээрээс өгс өн үүргийг гүйцэтгэснийхээ тө лөө цэргийн гэмт хэрэгтэн хэмээн цол луулж, өчигдөрхөн /уржиг дар/ шүүхийн танхимд бүгд найрамда хаа дуудууллаа.
Өмнө эл хэрэг дол дугаар сарын 1-ний гэсэн тодот голтой байлаа. Харин өдгөө хурандаа нарын гэгдэх болсон. Учир нь энэ хэрэгт ял үүрэх хүмүүсийн тоонд ЦЕГ-ын дарга асан хошууч генерал Ч.Амарболдоос гадна нийс лэлийн Цагдаагийн газрын дар гын үүрэг гүйцэтгэгч асан Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга, хурандаа асан Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Г.Батсүх нар тунаж үл дээд байгаа юм.
Улс орон даяар онц байдал зарлаж, жирийнээс жирийн бусыг нь ч түгшээсэн хар өдрөөс хойш долдугаар сарын 1-ний гэсэн хавтаст хэрэг нээгдэж, тухайн үед ажилласан болон үүрэг гүйцэтгэсэн маш олон хүнийг хэрэгт татан шалгаж байв. Аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд ямар нэгэн шат дамжлагаар оруулдаг нь жам.

Үүний адилаар сонгуулийн дараа үймээн самуун болж, эмх замбараагүй явдал газар авахад тухайн үеийн хүчний болон шийдвэр гүйцэтгэх эрх бүхий хүмүүс шат шатанд нь үүрэг даалгавар өгч, улмаар Ерөнхийлөгч зарлиг гарган онц байдал зарлаж, үймээнийг намжааж болох бүхий л арга хэмжээг авсан уу гэвэл авсан.
Харин үүнийхээ дүнд энэ хэрэгт хэн нэгэн хариуцлага үүрэх ёстой бол эрх үүргийнхээ дагуу ажиллах чиглэл өгсөн бүхий л хүмүүс адил тэгшээр зөв буруугаа шүүн хэлэлцүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр харьяа салбарынхаа ажил хариуцсан сайд дарга нараас даалгавар авч, үүргээ биелүүлсэн цагдаагийн албан хаагч нар хэрэгт унаж, шүүхийн хаалга татахад хүрээд байгаад олон хүн бухимдалтай байна.
Үүний нэгэн тод жишээ нь өчигдөр /уржигдар/ болсон хурандаа нарын шүүх хурлын үеэр цагдаагийн ар гэрийнхэн болон жирийн иргэд нийлсэн 50 гаруй хүн “Цагдаа нарыг үүргээ биелүүлснийх нь төлөө хэлмэгдүүлж байна” гэсэн утга бүхий лоозон барин жагссан явдал байлаа.

Анх эл хэргийг шалгаж эхэлснээс хойш хоёр жилийн даруу буюу 2010 оны хоёрдугаар сард Өршөөлийн тухай хуульд хамруулан хааж байв. Харин үүнээс есөн сарын дараа буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс УЕП, хууль цаазын зөвлөх Д.Дорлигжавын даалгав раар сэргээн шалгаж эхэлсэн билээ.
Ийнхүү уг хэрэгт жил гаруйн хугацаанд мөрдөн байцаалт явуу лан улмаар прокурорын хянал тад өгч, өнгөрсөн сарын эхээр харьяаллын дагуу Сүхбаатар дүүр гийн шүүхэд шилжсэнээр шүүх хурлын тов гарсан юм.
Өөрөөр хэлбэл, энэ хэргийг бүтэн дөрвөн жилийн турш шүүх, прокурорынхон нааш цааш татан шалгасны эцэст сая нэг шүүхэд ирүүлээд байгаа нь энэ билээ. Ийнхүү анхан шатны шүүх хурал товлогдсон ч шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй болсон учраас шүүх хурал ирэх сарын 14 хүртэл хойшлоод байгаа юм.
                                                                                                  
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ХУУЛИЙН ЗААЛТААР ХЭРГИЙГ СЭРГЭЭСЭН
Шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгч О.Алтангэрэл Шүүх бүрэлдэхүүнд хандан хэд хэдэн хүсэлтийг тавьсан юм. Үүний дагуу түүнээс дараахь асуултад хариулт авлаа.

-Шүүх бүрэлдэхүүнд хэд хэдэн хүсэлт тавьсан гэсэн. Энэ талаар жаахан тодруулахгүй юу?

-Шүүх хурал хойшилсны дараагаар шүүх бүрэлдэхүүнд дараахь хүсэлтийг тавьсан. Нэгдүгээрт, хурандаа нарт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр ял төлөвлөөд байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байгаагаа уламжилсан. Хоёрдугаарт, тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх- Оргил нарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан. Шүүх хурлын үеэр эдгээр хүмүүсээс гэрчийн хувиар асуулт тавихыг хүсч байгаа юм л даа. Түүнчлэн ирэх гуравдугаар сарын 14- ний өдөр болох шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүссэн.

-Шүүх хурлын үеэр дарга нарын гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврын талаар нэг бүрчлэн яригдаж таарах байх. Тэгэхээр хурлыг нээлттэй явуулах боломжтой гэж үзэж байгаа хэрэг үү?
 
-Энэ сарын 27-нд зарлагдсан шүүх хуралд мөн энэ хүсэлтийг тавь сан. Гэвч шүүх бүрэл дэхүүний зүгээс “Төрийн нуу цад хамаарах зүйлийн талаар ярьж магадгүй” гэсэн хариултыг өгөөд хаалттай эхлүүлсэн. Би өөрөө энэ хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан. Нууж хаагаад байх зүйл ерөөсөө байх гүй гэж бодож байгаа. Бид хүсэлт тавьсан ч дараагийн шатны шүүх хурал хаалттай болно гэсэн хариул тыг Сүхбаатар дүүргийн шүүхээс ирүүлсэн.

-Ер нь энэ хэргийн шүүх хурлыг Та бүхний хүсэлтээр хэвлэлийнхэн болон нийтэд нээлттэй явуулснаар гарах үр дүнгийн талаар бодож үзсэн байх л даа. Энэ хэрэг яалт ч үгүй олны анхааралд байгаа шүү дээ?

-Энэ шүүх хурлыг нээлттэй явуулах бүрэн боломжтой. Ингэснээр хэргийн үнэнийг ард түмэн болоод хэвлэл мэдээллийнхэнд мэдүүлж, энэ хэрэгт хэн яаж хандаж байна, хэр үнэн, зөв шийдсэн эсэхийг ил тод харуулах юм. Улсын нууцад хамаарах зүйлийн талаар ярьж магадгүй гэдэг бол шүүх хурлыг хаалттай явуулах зайлшгүй үндэслэл биш.

-Ч.Амарболд генералд цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн зүйл заалтаар ял төлөвлөж байгааг Та эсэргүүцэж байгаа. Прокурорын байгууллагаас хэлэхдээ дотоодын цэргийн командлагч байсан гэдэг утгаар нь энэ зүйл ангиар ял төлөвлөсөн гээд байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

 
-Энэ тал дээр надаас гадна учир мэдэх маш олон хүн хангалттай тайлбар өгсөн гэж ойлгож байгаа. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Хэрвээ энэ зүйл заалтаар хурандаа нарыг яллах юм бол жинхэнэ хэлмэгдүүлэлт болно шүү” гэдгийг холбогдох албан тушаалтнуудад сануулсан байгаа. Түүнчлэн Хууль зүйн ухааны доктор Пүрэв генерал, цэргийн гэмт хэргийг дагнан судалдаг Бат-Ерөөлт гуай ч мөн хурандаа нарыг “Цэргийн гэмт хэрэг гэсэн ангилалд хамаа туулж огт болохгүй” гэсэн. Би ч мөн тэдэнтэй санал нэг байгаагаа илэрхийлсээр ирсэн. Одоогоор шүүх бүрэлдэхүүнд энэ талаархи хүсэлтээ гаргаад байна. Дараагийн хуралд энэ зүйл заалтыг хэрэглэх эсэх нь шийдэгдэнэ.

-Хурандаа нарыг хүчингүй болсон хуулийн заалтаар эрүүгийн хариуцлагад татсан гээд байгаа шүү дээ?


-2008 оны есдүгээр сард Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нэмэлт өөрчлөлтөд орсон хуулийн заалтаар хэргийг сэргээсэн гэсэн үг. Тэгэхээр хурандаа нарыг үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлагад татсан болоод байгаа юм.
 
-Тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан. Эдгээр хүмүүс хуралд ирэх болов уу?
 
-Хуульд заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Энэ хүмүүс иргэний үүргийнхээ дагуу ирэх л ёстой.  Тэдэнд цааргалах шалтгаан байхгүй гэж бодож байна.

-Энэ хэргийг өршөөлийн хуульд хамруулсныхаа дараа удаа ч үгүй эргэн сэргээж шалгасан. Ер нь өршөөлд хамрагдсан хэргийг сэргээн шалгах хууль зүйн үндэслэл байдаг юм болов уу?

 
-Өршөөл үзүүлэх нь ямар ч нийгэм, төрийн байгуулал, улстөрийн тогтолцоотой улс оронд байдаг үйл явц. Манай Монгол Улсын тухайд ч бүр XIII зуунд буюу Өгөөдэй хааны үед өршөөл үзүүлж байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн нь бий. 1990 оноос хойш 20 жилийн хугацаанд манай улсад зургаан удаа өршөөл үзүүлэх тухай хууль гарч хэрэгжиж ирсэн байдаг юм. Өршөөл гэдэг нь аль ч хэлэнд товчхондоо “мартъя”, “орхиё” гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт сэрдэгдсэн, үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдоод оногдсон ялаа эдэлж байгаа хүмүүст төрийн энэрэл хайрыг хүртээж итгэл хүлээлгэн, хэвийн амьдралд нь буцаан оруулж, нийгмийн амьдралд оролцож, засарч хүмүүжих боломж олгох зорилгоор төрийн хууль тогтоох байгууллагаас гаргадаг, тодорхой хугацаанд, нэг удаа үйлчлээд дуусдаг хууль гэж ойлгож болно. Өршөөлийн хуулийн гол онцлог нь түүний дагуу шийдвэрлэгдсэн асуудлыг дахин сэргээх боломжгүйд оршдог. Монгол Улсад өршөөл үзүүлж ирсэн практикийг судлахад өршөөл үзүүлсэн шийдвэрээ цуцлан, хүчингүй болгосон, эргээд ял оногдуулсан жишиг, тохиолдол байдаггүй. Тэгэхээр долдугаар сарын 1-ний гэх хэргийг сэргээн шал гасан нь Монгол Улсад гарч буй анхны тохиолдол болж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (13)

  • зочин (202.70.41.218)

    2012-04-25

    Сарантуяа овогтой Энхдөлгөөн нь 18 сартай 201110 сард давсагны хорт хавдар гэсэн оноштойгоор Улаанбаатар хотын эх нялхасын хавдрын тасагт хагалгаанд орж авахуулсан боловч хавдар авахуулснаас хойш нэг сар гаран болоод хавдар дахин эргэж ургасанХүүгийн биеийг Монгол улсад эмчлэгдэх боломжгүй тул хүүгийн өвчний түүхийг Солонгос болон Швецарь улсруу явуулсан хавдартай давсгыг нь авч давсаг орлуулах хагалгаа хийх боломжтой гэсэн хариу Швецариас ирсэн байна Гэр бүл нь эмчилгээнд явах эмчилгээний зардал мөнгөгүй тул Монгол түмнээсээ хандив тусламж хүсч байна Энэ мэдээлэл 4сарын 24-ний өдрийн ТВ9-ийн оройн мэдээгээр гарсан билээСайхан сэтгэлт ахан дүүсээ давсагны хорт хавдар туссан бяцхан хүүд халуун сэтгэлээр тусалж хандив өргөцгөөе Хандивын данс Хаан банкны 5405595504 данс

  • Сүрэн (202.21.105.7)

    2012-04-12

    Манайхан зүгээр сууж эрүүний шөлөнд сайн болсонд л байгаа болхоос төр засгийн эсрэг жагсаал цуглаан эмх замбараагүй байдлыг гарзгүй давдаггүй юм шиг байгаа юм тухайлбал хятад улс оюутны цуглааныг танкаар буудаж олон хүний аминд хүрсэн одоо энэ тухай ганц ч үг ганхийдэггүй

  • (202.179.24.66)

    2012-03-29

    Elbegee shudarga l uym bol Batzandan Magnai naraa shuulgeechee yagad hamgaalaad bgaa uym ard tumen tanig yamar iheer haraaj bgaag ta medej bgaa uy bi nam bus ardchlalig demjij blaa zaluuchuudin chuulgand toloolochoor oroltsoj blaa tanitai zurgaa abuulj blaa eronhi said bh ued mash ih demjij bsan odoo demjihee bson uchir ni hudalch huurmag bgaa bhoor ni eronhiilogch bhod ni demjij blaa hereggui demjdeg bj gej bodood haramsaj bna iim muuhai hun gedgig medsen bol

  • Unshigch (202.179.13.22)

    2012-03-21

    Tsagdaagiin darga nariig shuuh horih asuudal zuv Udirdlagiin buruu shiidver gargaj niigem bolon ard irgeded hohirol uchruulsan hen bolovch huuliin shiitgel huleeh ny shudarga yos shuu deeIngesneeree niit tsagdaa nariig buruutgasan zuil bol bish Bas gardan guitsetgesen ezdiig olohod ene ny tustai zuil Herev Tedniig horyj shiitgehgui bol Ard tumen tednees huchtei gedgiig sanuulah tsag ireh baih

  • Irgen (202.179.13.22)

    2012-03-21

    Ene chiny UNEN bish jinhene HUDAL site bna Tanaih Todorhoi uls turchdud uilchildeg ny todorhoi bna sh dee Hahaha

  • зочин (202.179.10.150)

    2012-03-18

    Элбэгдоржоо чи үйлдсэн хэргээсээ бултхын тулд төрийн хамгаалалтанд ороёон орхын тулд чи ам хэл бху мах бодиороо яиар чгэхт хэрэг хийхээс буцахыг больж хууран мэхэлсээр өдийг хүрсэн одоо болоо юм биш үү Багаа хуулаад гараад ир чадахгүйф л дээ чи Чиний дэглэж зохиосон жүжиг завсарлах цаг ирэх бөгөөд тэр цагт Чиний хашигчаад байдаг шударга ёс монгол ирэх болно Харин та хаачих нь тодорхой бөгөөд хэуүүдхээр барахгүй л юм болохыг хүлээж баЙНА

  • шударга бая л даа (202.179.10.150)

    2012-03-18

    Элбэгдорж нь шударга байж чадаагүйгээр барахгүй нэг хэсэг хэргийн шалгалтыг сааруулж эзэн холбогдогчийг тогтоохыг түдгэлзүүлж байгаад ард түмний толгойг хошгоруулж урөнхийлөгч болчихоод эрх мэдэл авангуутаа гэхт хэрэгтэг дорлигжавыг гар аөлөө болгож албан тушаалаар шагнаад одоо хамаг хэргээ нуухын тулд энэ хэргийг дахин шалгуулж гэм зэмгүй хүмүүсмйг өөрийн мэдлийн шүүххэрр ял өгөхөөр турхмрсан нь өөрөө гэмт хэрэг Элбэгдоржийн санаатай үЙЛДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ чИ АРД ТҮМНИЙ ДУРГҮЙЦЛИЙГ МӨН Ч ИХ ХҮРГЭЖ БАЙНА ДАА БИД ЗҮГЭЭР БАйхгүй шүү

  • yg (203.91.118.178)

    2012-03-14

    ULS ORNIIG HAMARSAN TOMOOHON UIMEEN SAMUUN UUSGEJ GADNIIHNII ANHAARALD URTOJ ULMAAR TEDNII DEMJLEGIIG HULEEJ UNGUT HUVISGAL NEREER ZASAG TURIIN ERHIIG HUULI BUSAAR BULAAJ AVAH GEJ ELBEGDORJ NARIIN HIISEN ENE BUSARMAG UILIIN TULUUNOO AJIL UURGEE SHUDRAGA UNENCHEER GUITSETGESN AAVIIN HUUG ZOLIOSLOHIIG ARD TUMEN TEVCHIHUUUUNIIHARIYTSLAGIIG ELBEGDORJ HULEEH YOSTOI MAGNAI BATZANDAN MET NI BOL ZUGEER L TURHIRALTAAR GUIDEG GULGUNTSURUUD SHUU DEE

  • yadgiim (203.194.115.2)

    2012-02-29

    Ard irgen ta 2 oorsdoo shuluu shidej shadah zoriggui baij buu humuusiig muul Hun alsan humuus yl avah ni zov 90 ond HU namiin ner tortei humuus hun buudaagui l biz dee Ter darga nar hun shanartai bas odoonii darga nariig bodohod erdem medleg arvintai sain humuus baisan odoo ilt haragdaj l bna

  • yadgiim (203.194.115.2)

    2012-02-29

    Ard irgen ta 2 oorsdoo shuluu shidej shadah zoriggui baij buu humuusiig muul Hun alsan humuus yl avah ni zov 90 ond HU namiin ner tortei humuus hun buudaagui l biz dee Ter darga nar hun shanartai bas odoonii darga nariig bodohod erdem medleg arvintai sain humuus baisan odoo ilt haragdaj l bna

  • yadgiim (203.194.115.2)

    2012-02-29

    Ard irgen ta 2 oorsdoo shuluu shidej shadah zoriggui baij buu humuusiig muul Hun alsan humuus yl avah ni zov 90 ond HU namiin ner tortei humuus hun buudaagui l biz dee Ter darga nar hun shanartai bas odoonii darga nariig bodohod erdem medleg arvintai sain humuus baisan odoo ilt haragdaj l bna

  • ард (182.160.50.160)

    2012-02-29

    Энэ хэргийн гол буруутан тодорхой байхад цагдааг шүүж байхда яахав дээ Элбэгдорж Магнай Зандан нар шүү дээ ард түмнийг өгдөөн турхарч хүний ам хөнөөсөн гэдгийг ард түмэн зурагтаар харсан байх шүү

  • IRGEN (1.25.88.33)

    2012-02-29

    ULS ORNIIG HAMARSAN TOMOOHON UIMEEN SAMUUN UUSGEJ GADNIIHNII ANHAARALD URTOJ ULMAAR TEDNII DEMJLEGIIG HULEEJ UNGUT HUVISGAL NEREER ZASAG TURIIN ERHIIG HUULI BUSAAR BULAAJ AVAH GEJ ELBEGDORJ NARIIN HIISEN ENE BUSARMAG UILIIN TULUUNOO AJIL UURGEE SHUDRAGA UNENCHEER GUITSETGESN AAVIIN HUUG ZOLIOSLOHIIG ARD TUMEN TEVCHIHUUUUNIIHARIYTSLAGIIG ELBEGDORJ HULEEH YOSTOI MAGNAI BATZANDAN MET NI BOL ZUGEER L TURHIRALTAAR GUIDEG GULGUNTSURUUD SHUU DEE