Нойтон цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр 5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, нөгөөдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, IV/7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 6,7-нд тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7-12, өдөртөө +4-1 градус.

Харин өнөөдрийн хувьд ихэнх нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)