Ой хээрийн түймрээс сэргийлье

Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 4-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын I баг Шовдол гэдэг газар хээрийн түймэр гарчээ. 

Түймэр унтраах ажиллагааг мөн өдрийн 13:15 цагаас эхлэн зохион байгуулж 17:50 цагт бүрэн унтраасан байна.

Түймэрт урьдчилсан байдлаар 2800 га талбай өртөж шатжээ. 

Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг. Энэ хугацаанд ой хээрийн түймрээс сэргийлж, маш болгоомжтой байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)