MИАТ ТӨХК "ТОП-10" аж ахуйн нэгжид 18 удаагаа шалгарчээ

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 25 дахь жилдээ “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг тодруулж, ТОП-10 Төрийн өмчит компанийг зарлалаа.

Монгол Улсын Төрийн далбаа тээгч, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК энэ жагсаалтад 18 удаагаа шалгарч буй юм. 

МИАТ ТӨХК өнгөрөгч 2025 онд нийт  516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэж, өнгөрсөн онд гэхэд  2.4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд  хоёр сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх онуудтай  харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн үзүүлэлттэй ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)