Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Улсын Онцгой комиссын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна. 

Шадар сайд Н.Номтойбаяр үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагууд, ялангуяа, яамдын оролцоо чухал бөгөөд Улсын нөөцийн тогтолцоонд шинэчлэл хийх, экологийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг дурдлаа.

“Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг төр хариуцах ёстой. Иймээс Улсын онцгой комисс эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн байх зарчмаар ажиллах шаардлагатай”-г онцлов.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)