Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026 оны зургаадугаар сарын 2-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 5-ныг хүртэл нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч 6-наас ихэнх нутгаар дулаарна.

Хур тунадас: Зургаадугаар сарын 2-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 3, 4, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Зургаадугаар сарын 5-ныг хүртэл нутгийн зүүн хагаст сэрүүхэн Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Зургаадугаар сарын 6-наас ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Зургаадугаар сарын 5, 6-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Зургаадугаар сарын 5-ныг хүртэл сэрүүхэн шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Зургаадугаар сарын 6-наас бага зэрэг дулаарна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)