Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 8 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ
- 1 цаг 58 мин
- Нийгэм
- 0

Энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчиж явсан Монгол Улсын иргэд болох “Г”, “Б” нар тээврийн хэрэгслийн эд ангид 8.260 кг алт нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг Тагнуул, гаалийн байгууллага хамтран илрүүлж, таслан зогсоолоо.
Урьдчилсан байдлаар уг алтны нийт үнэлгээ 4 орчим тэрбум төгрөгт хүрч байгаа бөгөөд энэ нь онц их хэмжээний алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байж болзошгүй үйлдэл юм.
Уг хэрэгтэй холбогдуулан гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иргэн та улсын хилээр зорчихдоо аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байж гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)