Э.Сумъяа Олимпын эрхээ авлаа

 

        Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүдэд өөрөөр хэлбэл 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгоно. Манай зургаан тамирчнаас ДАШТ-ий мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумъяа түрүүлж дэвжээнд гарсан бөгөөд тэрбээр Олимпын эрхээ авлаа. Э.Сумъяа эхний тойрогт БНСУ-ын бөхийг 10:4 харьцаагаар яллаа. Түүний дараагийн учраа нь Энэтхэгийн бөх Бабита байсан ба түүнийг 15:8 харьцаагаар ялав.  Одоо Алтан медалийн төлөө барилдах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)