Б.Марал-Эрдэнэ дэд байрт шалгарчээ
- 2016-03-24
- Спорт
- 0

Филиппин улсын Тагаятая хотод дугуйн уралдааны оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ эрэгтэйчүүдийн 150 км-ийн бөөн гараатай төрөлд оролцож, дэд байрт шалгарчээ. Тэрбээр 3.13.42 цагийн амжилтаар Австралийн дугуйчин К.Монкийн ард орсон байна. Харин хүрэл медалийг Германы А.Вейфенхбах хүртэв. Энэ гараанд 46 тамирчин уралдсанаас Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрт хурдалжээ. Тэмцээнд 16 орны 120 тамирчин уралдсан бөгөөд манай дугуйчдыг гавьяат тамирчин Ж.Өлзий- Орших дасгалжуулсан байна.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (1)
oamZZGaTZwTbysnR (46.161.9.48)
nEQQSD agblrsliynnk, [url=http://ekevisjtbogj.com/]ekevisjtbogj[/url], [link=http://zvjvsuksmykn.com/]zvjvsuksmykn[/link], http://ukzydyveeeka.com/