Б.Дамба Ялагдсан ч Б.Амармэнд Африкийн Хошиказэ Зулу Омгийн дайчинг буулган авав
- 2016-03-26
- Спорт
- 0

Японы тулааны урлагийн "Ганрюүжима” холбооны "Starting Over” тэмцээн Токио хотын "Тokyo dome” спорт цогцолборт болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай хоёр тамирчин оролцохоор бэлтгэл сургуулиа базааж байгаа талаар бид мэдээлсэн билээ.
Төв аймгийн арслан Б.Дамба, түүний дүү, мэргэжлийн сүмод Хошиказэ нэрээр барилдаж байсан Б.Амармэнд нар тус холбооны дэвжээн дээр тулалдсан. Б.Дамба Сенегалын үндэсний бөхийн аваргатай тулалдсан бол Хошиказэ зулу омгийн дайчинтай өрсөлдсөн. Тэмцээний эхнээс л тамирчид монгол, сенегал бөхийн хэн нь хүчтэйг харуулна, монгол хүн зулу омгийн аль нь чадалтай, зоригтойг үзүүлнэ хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдэж байсан тул энэ хоёр тулаан хамгийн их анхаарал татаад байлаа.
"Starting Over” тэмцээнд нийт найман тулаан явагдсан. Тулааны урлагийн маш олон төрлийн тамирчид тус тэмцээнд хүч сорьсон. Зургаа дахь тоглолт дээр Төв аймгийн арслан Б.Дамба гарч ирсэн. Түүний өрсөлдөгч сенегал бөхийн их аварга Грис Бүдо гэж байсан ч харин Бүдо ирсэнгүй. Оронд нь түүний дүү Грис Бүдо 2 гэгч бөх Африкаас иржээ. Гэнэт өрсөлдөгч нь солигдсон нь Б.Дамбын сэтгэл зүйд нөлөөлсөн биз ээ. Тулаан эхэллээ. Бүдо хөлд орон, дээр нь гарсан ч мэх хийхгүй удсан тул шүүгчид босголоо. Тоглолтын дүрэм ёсоор дугуй талбайгаас өрсөлдөгчөө гаргах, унагаахад оноо өгч байв. Тамирчид харилцан цохилцож, тулалдсаар Бүдо нэг удаа унагааж, оноо илүү болсон. Б.Дамба зайнаас өшиглөн, зодолдохыг бодож байсан бол Бүдо унагааж, оноо авахыг илүүд үзсэн. Барьц аван унагаана. Цохилт гаргаад л урагш орж ирэн, бүснээс барин эргүүлээд л унагаана. Б.Дамба байдлыг өөрчилж чадсангүй. Иймэрхүү маягаар тоглолт үргэлжилсээр гурван удаа Б.Дамбыг талбайгаас гарган унагаасан Бүдо хоёрдугаар үеийн 2 дахь минутад иппон ялалт авлаа.
Тэгвэл мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндаанд барилдаж байсан Хошиказэ Өмнөд Африкийн зулу үндэстний дайчин, Бонгинкоши Мадонсэра гэгчтэй тулалдсан. Нүднийх нь өмнө төрсөн ах нь ялагдаж, африкчууд баярлалдаж байхад түүнд ялахаас өөр зам байгаагүй. Байнга урагш зүтгэн довтлох Б.Амармэнд. Хэт улайран дохио өгөөгүй байхад дайраад байсан тул шүүгч манай тамирчнаас нэг оноо хаслаа. Гэхдээ түүний урагш довтлон, үхэх сэхэхээ үзэх гэсэн эр зориг зулу омгийн хамгийн хүчирхэг залууг айлгав бололтой. Хоёрдугаар үед Мадонсэра хөлд орон, унагаах үедээ Хошиказэгийн гарыг хазаж, торгууль хүлээлээ. Мадонсэра хөл гэмтлээ гэж эмчийн тусламж аван, цаг нөхцөөн, яаж энэ монгол залуугаас бүрэн бүтэн салах вэ гэж байгаа бололтой сууна. Тулаан дахин эхэллээ. Талбайн гадна дахин зууралдан унаж, Хошиказэ босоод ирэхэд зулу омгийн дайчны эр зориг нь хугарлаа.
Тэрбээр дасгалжуулагч руугаа харж, нөгөөх нь ч цагаан алчуур гарган хаяснаар Монгол залуу ялагчаар тодорлоо. Хошиказэ "Бие махбодийн томоор биш сэтгэл зүрх, эр зоригоор ялдагийн үлгэр жишээг харууллаа гэж бодож байна. Бобби Орегон Африкаас улам том, бүр хүчтэй бөх дагуулаад ир. Будаа болгоод өгье” гэж африкчуудад дайн зарласнаа мэдэгдсэн юм.








Сэтгэгдэл (2)
YgcVUfpirllZKirFCVX (46.161.9.32)
USmSrC lkplfbjfklgo, [url=http://zwmgypegyyec.com/]zwmgypegyyec[/url], [link=http://rfcgrxspdopl.com/]rfcgrxspdopl[/link], http://slensintayrz.com/
endees (103.26.193.91)
http://www.ub.life/sport/36/126