Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид “Дэлхийн ур чадвар”-ын олимпоос 3 медаль хүртлээ
- 2016-03-29
- Спорт
- 0

Олон улсын Абилимпийн холбооноос зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн ур чадварын олимпт Монгол Улсын тамирчид энэ жил анх удаа амжилттай оролцлоо. Францын Бордо хотноо болсон ес дэх удаагийн энэхүү олимпоос шагнал хүртсэн тамирчид өнөөдөр 10:00 цагт эх орондоо ирэх юм байна.
Тус тэмцээнд манайхан 11 төрөлд хүч үзэн, хөгжлийн бэрхшээлтэй тамирчид гурван мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, автомеханикийн төрөлд Г.Шижир-Эрдэнэ, хог хаягдал дахин боловсруулах төрөлд Б.Болормаа, арьсан урлалын төрөлд Т.Мөнхтуул нар мөнгөн медалийн болзол хангажээ.
Дэлхийн олимпод анх удаа оролцож медаль хүртээд ирсэн шилдгүүдэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүндэтгэл үзүүлэхээр яаман дээрээ урьсан байна.
О.Заяа

Сэтгэгдэл (0)