“Тhe first “Last-Chance” тэмцээнд 73 орны баг оролцоно
- 2016-03-31
- Спорт
- 0

Улаанбаатар хотноо ирэх сарын 22-24-нд болох зуны олимпын ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “Тhe first “Last-Chance” тэмцээнд 73 орны баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээний үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 12 төлөөлөгч, багуудын 81 албаны төлөөлөгч, 473 бөх, 227 дасгалжуулагч, олон улсын56 шүүгч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, 63 эмч зэрэг нийт 935 хүн ирэхээр болжээ. Энэхүү тэмцээнээс сонгомол барилдаан эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт гурав, эмэгтэй чөлөөт бөхийн жин тус бүрт хоёр эрх, нийт 46 эрх олгох аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)