Б.Чинзориг “Рио-2016”-ын олимпийн эрх авлаа
- 2016-03-31
- Спорт
- 0

“Рио-2016” олимпийн эрх олгох Ази, номхон далайн орнуудын боксын тэмцээн БНХАУ-ын Чянь Ань хотноо үргэлжилж байна.
Өнөөдөр манай таван тулаанч олимпийн эрхийн төлөө өрсөлдөж буй. Үүнээс эрэгтэй 64 кг-д Б.Чинзориг Киргизстаны Е.Сакеновыг 3:0-оор хожиж, мөнгөн медалийн болзол ханган улмаар олимпийн эрхийг авлаа. Ингэснээр манай баг тамирчид тус тэмцээнээс олимпийн анхны эрхээ аваад байна.
О.Заяа

Сэтгэгдэл (0)