Азийн аварга Д.Отгондалай Рио-гийн хоёр дахь эрхийг авлаа

 

        БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээнээс манай боксын тамирчид хоёр дахь эрхээ авлаа. 

 

Эрэгтэй 60 кг-ын жинд Инчёны Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай, Японы Дайсуке Наримацутай тоглож 3:0-ийн харьцаатай ялсан юм. Тэрбээр Японы боксчинд өмнө нь Энэтхэгийн "Ерөнхийлөгчийн цом"-ын тэмцээний шигшээд ялагдсан хариугаа ийнхүү чангахан авч анх удаагаа Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Д.Отгондалай шигшээ тоглолтод Филиппиний Чарли Суарестай өрсөлдөх юм.

 

Манай тамирчдаас Д.Отгондалай, Б.Чинзориг нар эрхээ шууд авсан бол үлдсэн гурван тамирчин дахин нэгэн халз тулаан хийхээр болоод байна.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)