Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа хийнэ
- 2016-04-06
- Спорт
- 0

Тулааны урлагийн “One championship” холбооноос ирэх сарын 6-нд Сингапурт болох тэмцээнд оролцох тамирчдын нэрийг зарлалаа. Дунд жингийн шинэ дэлхийн аварга ОХУ-ын Виталий Бигдаш нутаг нэгт Алексей Буторин, Японы Мэй Ямагүчи Америкийн Анжела Ли, тус холбооны дэлхийн аварга асан Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг Өмнөд Солонгосын Бокү Коотэцүтэй тулалдана. Ж.Нарантунгалаг өнгөр сөн оны сүүлчээр ОХУ-ын “Кобра” хочит М.Гафуровт дийлдэн, аваргын бүсээ алдсан билээ. Харин түүний өрсөлдөгч “One championship”-ийн хөнгөн жингийн экс аварга Б.Коотэцү 1977 оны тавдугаар сарын 27-нд Японы Шизүока мужид төрсөн. Японы алдарт тамирчин Ямамото Киддийн эзэмшдэг “KRAZY BEE” клубт хичээллэдэг аж. Ямамото Кидд нь 2004 онд Ж.Нарантунгалагийг хүнд цохилтоор ялж байсан тамирчин юм.

Сэтгэгдэл (0)