А.Энхтуул Азийн аваргаас мөнгөн медаль хүртжээ

 

        БНЭУ-д зохион байгуулж байгаа шатрын Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээний классик болон блиц төрөлд ОУИМ А.Энхтуул мөнгөн медаль хүртжээ.

 

Уг тэмцээнд манай улсаас эрэгтэй багийн төрөлд Олон улсын их мастер Б.Гүндаваа, ОУИМ Ц.Батчулуун, Олон улсын мастер Г.Мөнхгал, Дэлхийн шатрын холбооны мастер С.Билгүүн, Р.Даваадэмбэрэл нар ур чадвараа сорьж байгаа юм. Харин эмэгтэй багийн төрөлд Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ, Олон улсын мастер Б.Мөнгөнтуул, МУГТ, ОУМ Т.Батчимэг, эмэгтэй олон улсын их мастер А.Энхтуул, Б.Амина нар оюун ухаанаа уралдуулж байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Шатарчин хүү (202.9.40.186)

    2016-04-09

    Их баярлалаа. Дэлхийн аврага болоорой