Өсвөрийн Шатарчдын АТАШ тэмцээн амжилттай үргэлжилж байна
- 2016-04-11
- Спорт
- 0

“ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” тэмцээн нь 2016 оны 4 дүгээр сарын 5-наас 15-ны хооронд Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос, Шри Ланк, Туркменстан, Арабын Нэгдсэн Эмират улс, Узбекистан, Вьетнам, Емен, Монгол зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчид оролцож байна.



Өсвөрийн Шатарчдын Ази Тивийн Аварга Шалгаруулах тэмцээн дараахи 3 төрлөөр явагдана.
Түргэн (Блиц)
Түргэвчилсэн (Рапид)
Стандарт (Classic)
Мөн тэмцээний үеэр бодлого бодолтын тэмцээн зохион байгуулагдахаас гадна дасгалжуулагч, шүүгчийн семинар, сургуулиудад шатрыг дэлгэрүүлэх хөтөлбөрийн (CIS) сургалтууд зохиогдох юм.
Тэмцээний 4 дахь өдөр буюу 4 дүгээр сарын 09-нд Түргэн (Блиц) тоглолтын тэмцээнд 427 шатарчин швецарь системеер 7 өрөг тоглож, 42 багц медалийн төлөө өрсөлдөж дүнгээ гаргалаа. Нийт 18 орноос 7 орны тамирчид медаль хүртлээ.
Монголын баг 4 алтан, 4 мөнгө, 7 хүрэл нийт 15 медаль
Энэтхэг баг 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 10 медаль
Вьетнам 3 алт 3 мөнгө 1 хүрэл нийт 7 медаль
Узбекистан 2 алт, 1 мөнгө нийт 3 медаль
Казхастан 1 алт, 1 мөнгө нийт 2 медаль
Иран 2 мөнгөн медаль
Киргизстан 1 мөнгөн медаль тус тус хүртлээ.

Өсвөрийн Шатарчдын Ази Тивийн Аварга Шалгаруулах тэмцээнд анх удаагаа 6 хүртэлх насны ангилалыг МШХ-ны саналаар оруулсан бөгөөд энэ ангилалын анхны алтан медалыг Мөнхдэмбэрэлийн Пагмадулам, Батбаатарын Чин-Эрдэм нар хүртлээ. Охидын ангилалын мөнгөн медалийг Ганцолмонгийн Энх-Уянга, Мөнхтогтохын Хүслэнбаяр нар, хөвгүүдийн мөнгөн медалийг Киргиз улсын Султай Чынгыз, хүрэл медалийг Баатарын Амарбат нар тус тус хүртлээ.

Монголын шатарчдаас:
8 хүртэлх насны ангилалд Ариунболдын Очир-Эрдэнэ, Даваахүүгийн Өнөрзул нар хүрэл медаль
10 хүртэлх насны ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр алтан медаль, Жаргалсайханы Мичид мөнгөн медаль, Даваахүүгийн Мөнхзул хүрэл медаль
12 хүртэлх насны ангилалд Дамбасүрэнгийн Батсүрэн хүрэл медаль, Бат-Эрдэнийн Мөнгөнзул мөнгөн медаль
14 хүртэлх насны ангилалд Лхагвасанжийн Билгүүн хүрэл медаль, Төрмөнхийн Мөнхзул алтан медаль
18 хүртэлх насны ангилалд Үүрцайхын Үүрийнтуяа мөнгөн медаль тус тус хүртлээ.
Тэмцээний 5 дахь өдөр буюу 4 дүгээр сарын 10-нд Түргэвчилсэн (Рапид) тоглолтын тэмцээнд 438 шатарчин швецарь системеер 7 өрөг тоглож, 42 багц медалийн төлөө өрсөлдөж дүнгээ гаргалаа. Нийт 18 орноос 6 орны тамирчид медаль хүртлээ.
Монголын баг 9 алт, 5 мөнгө, 7 хүрэл нийт 21 медаль
Вьетнам 2 алт 1 мөнгө 4 хүрэл нийт 7 медаль
Энэтхэг баг 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл нийт 8 медаль
Казхастан 1 алт, 1 мөнгө нийт 2 медаль
Иран 1 алтан медаль
Узбекистан 2 мөнгө 1 хүрэл нийт 3 медаль тус тус хүртлээ.

Өсвөрийн Шатарчдын Ази Тивийн Аварга Шалгаруулах тэмцээнд анх удаагаа 6 хүртэлх насны ангилалыг МШХ-ны саналаар оруулсан бөгөөд энэ ангилалд алтан медалийг Баатарын Амарбат, хүрэл медаль Батбаатарын Ерөөлтэй нар хүртлээ.
Охидын ангиллын алтан медалийг Ганцолмонгийн Энх-Уянга, мөнгөн медалийг Мөнхдэмбэрэлийн Пагмадулам, хүрэл медалийг Батсоёмбын Хүслэн нар тус тус хүртлээ.

Монголын шатарчдаас
8 хүртэлх насны ангилалд Ариунболдын Очир-Эрдэнэ, Даваахүүгийн Өнөрзул нар мөнгөн медаль, Адъяажавын Оюун-Эрдэнэ хүрэл медаль
10 хүртэлх насны ангилалд Есөнтөмөрийн Төгстөмөр, Даваахүүгийн Мөнхзул нар алтан медаль
12 хүртэлх насны ангилалд Цог-Очирын Тэнгис мөнгөн медаль, Ганзоригийн Амартүвшин, Эрдэнэбилэгийн Номин нар хүрэл медаль
14 хүртэлх насны ангилалд Ёндонжамцийн Эрдэмдалай, Төрмөнхийн Мөнхзул нар алтан медаль, Саруулийн Тамир хүрэл медаль
16 хүртэлх насны ангилалд Бямбасүрэнгийн Гарьдмагнай алтан медаль, Батцоожийн Амина хүрэл медаль
18 хүртэлх насны ангилалд Эрдэнэпүрэвийн Болдоо, Үүрцайхийн Үүрийнтуяа нар алтан медаль, Батсайханы Ганчимэг мөнгөн медаль тус тус хүртлээ.

Хоёр төрлийн дараах байдлаар
1.Монгол улс алт 13, мөнгө 9 хүрэл 14 нийт 36 медаль
2.Энэтхэг алт 5 мөнгө 7 хүрэл 6 нийт 18 медаль
3. Вьетнам 5 алт 4 мөнгө 5 хүрэл нийт 14 медаль
4.Узбекистан 2 алт 3 мөнгө 1 хүрэл нийт 6 медаль
5.Казхастан 2 алт 2 мөнгө нийт 4 медаль
6.Иран 1 алт 2 мөнгө 2 хүрэл нийт 5 медаль
7. Киргизстан 1 мөнгө

Монголын Шатрын Холбоо

Сэтгэгдэл (3)
doaIFHjjgceNZZnZrN (188.143.232.43)
lWXUdM http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
xJIPygeBJHJhu (188.143.232.43)
OnpG52 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
hplakvlcwsuTDawCq (188.143.232.21)
ufRtgZ http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com