П.Энхманлай паралимпийн эрхийн төлөө өрсөлдөнө
- 2016-04-14
- Спорт
- 0

Монголын пара хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер П.Энхманлай энэ сарын 18-нд БНХАУ-ын Бээжинд болох олимпийн эрх олгох “China open” тэмцээнд хурд хүчээ сорино.
Тэрбээр Нью-Йорк, Дубай, Сөүлийн олон улсын марафон тэмцээнд амжилттай оролцож байсан юм. П.Энхманлайг Италийн "Saddle drunk" мэргэжлийн спорт хувцасны үйлдвэр хувцсаар хангасан бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлээ базааж байна. Манай улсаас ирэх есдүгээр сарын 7-18-нд Бразилийн Рио де Жанейро хотноо болох паралимпийн наадамд 5 тамирчин оролцохоор эрхээ аваад байгаа юм.
О.Заяа

Сэтгэгдэл (3)
(202.21.117.190)
ERHEE ABAH BOLTUGAI
(202.21.117.190)
AMJILT HUSIE
(202.21.117.190)
ÐÐÐÐÐТ ХҮСЬРÐРХÐÐ ÐÐÐÐ¥ ÐÐÐТУÐÐÐ